Нууц мэдээллийн уурхай

Найз хүүхнээ өөр хүнтэй болсонд уурсан Нэгдсэн 3-р эмнэлэгт хоёр хүн хутгалжээ

Нийтэлсэн: 2015-03-11 03:22:01

Өнгөрсөн оны 8-р сард Нэгдсэн 3-р эмнэлгийн уушиг судлалын тасагт хоёр хүнийг хутгалсан хэрэг гарч шуугиан тарьж байсан. Энэ хэргийг эмнэлгийнхний үйлчилгээнд бухимдсан иргэн үйлдсэн хэмээн шуугиж байсан ч эр эмийн хардлагаас болсон тогтоогджээ. 29 настай, өмнө нь  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 39 дүгээр зүйлийг журамлан тусгай ангийн 123 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 1 жил, 6 сарын хорих ялаар шийтгүүлж, 1 жилийн хугацаагаар ял хойшлогдсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 32 дугаар зүйлийн 32.2 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.2, 91.2.11, 91.2.12, 91.2.15-д зааснаар оногдуулсан 15 жилийн хорих ялд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 3 жилийн хорих ялыг, 2002 оны 1 дүгээр сарын 9-ний өдрийн 11 дүгээр шийтгэх тогтоолоор оногдуулсан 1 жил 6 сарын хорих ялыг тус тус багтааж биечлэн эдлэх ялыг 15 жилийн хугацаагаар хорих ялаар тогтоосон ч Баянзүрх дүүргийн шүүхийн 2013 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 510 дугаар шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 2 жил 8 сар 21 хоногийн хорих ялыг хугацааны өмнө тэнсэж суллагдсан Ж.Г гэгч үйлджээ.  Олон жил шоронгоор явсан залуу гарч ирээд гэр бүлтэй болж хүн шиг амьдарья гэтэл найз бүсгүйдээ хаягджээ. Найз хүүхнийг нь  Э.Д гэдэг агаад Нэгдсэн 3-р эмнэлгийн уушигны тасагт сувилагчаар ажилладаг байж.  Давтан үйлдлээр хүн алахыг завдсан хэмээн 7 жилийн хорих ялаар шийтгүүлсэн Ж.Г нь “…2014 оны 8 дугаар сарын 08-ны орой 19 цаг 30 минутйн үед Э.Д-тай уулзахаар 3 дугаар эмнэлгийн Уушиг судлалын тасагт очсон. Тэгээд хувцас сольдог өрөөнд уулзахаар орсон ба Д надад “одоо хоёулаа уулзахаа болъё, би найз залуугаасаа хүүхэдтэй болсон” гэж хэлэхээр би “битгий худлаа яриад байгаач” гэж хэлэхэд “чамд өөр хэлэх үг байхгүй” гээд гарсан. … Тэгээд маргааш нь буюу өглөө 7 цагийн үед гэрээсээ хоёр хутга аваад 3 дугаар эмнэлэг рүү явсан. Тэгээд эмнэлгийн тасаг руу гартал Д  өөдөөс ирж байхаар нь очоод “хоёулаа уулзъя” гээд гараас нь таттал Б эгчээ гээд дуудсан. Тэгтэл найз залуу нь гэх залуу амралтын өрөөнөөс гарч ирээд шууд намайг тэвэрч авах гэхээр нь би халаасандаа байсан хутгыг аваад тэр хүний хүзүү рүү нэг удаа хатгасан. Тэгээд тэр залууг цааш зугтахад амралтын өрөөнөөс Б эгч юу болоод байгаа юм бэ гээд гарч ирэхээр юу болдогийн гэж хэлээд сандарсандаа хутгатай хүзүү рүү хатгачихсан. Тэгээд би хутгаа хаяад заазуураа аваад текний ард зогсож байсан Д руу очиход хажуунаас найз залуу нь намайг тэвэрч аван мөн тэнд байсан эрэгтэй хүмүүс намайг барьж авсан…” гэж мэдүүлжээ. Мөн тэрээр “…Энэ зүйл ангийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Би энэ хоёрыг алах байсан бол хатгачихаад цаашаа явахгүй байсан. Түргэн уурнаасаа болж би хохирогч нарыг хатгасан. Би эд нарыг алахыг завдаагүй…” гэж эсэргүүцсэн гэнэ.  Хутгалуулсан П.Б нь “…8 дугаар сарын 7-ны орой энэ залуу эмнэлэг дээр ирсэн байсан. Тэр орой Д-ыг хайгаад хувцасны өрөө онгорхой байхаар нь ороход түүний  үс арзайчихсан энэ залуутай хамт байж байсан. Би наад өрөөнд чинь хамаагүй хүн орохгүй гэхэд намайг цаашаа орж бай гэсэн. Тэгээд буцаад ирэхэд энэ хүн явсан байсан. Д-ын өмд нь норсон, хүзүүг нь самардсан байсан. Юу болсон бэ гэхэд намайг сая боож унагаагаад би ухаан алдахдаа өмдөндөө шээчихлээ гэж хэлсэн. Би утсан дээрээ хоёр удаа зургийг нь дарж өгсөн. Тэр орой цагдаа нар ирээд мэдүүлэг авсан. Тэгээд тэр хоёр цагдаа хажуудаа хүнтэй хоно гэж хэлсэн. Д бид хоёр 04:00-05:00 цаг хүртэл юм ярьж сууж байгаад би 06:00 цаг өнгөрөөгөөд тариа хийх гээд гарсан. Тэгээд амралтын өрөөнд байж байхад Б эгчээ гээд орилохоор нь Э гараад, араас нь би гараад юу болсон бэ гэхэд юу болдог юм гээд намайг цохьсон. Шууд намайг хутгалах зорилготой байсан. Намайг амралтын өрөөнд байсныг мэдээд алах зорилготой байсан” гэжээ. Найз бүсгүй нь байсан Э.Д нь Ж.Г заналхийлээд байгааг гэр бүл болон цагдаад мэдүүлж. Хэрэг гарахын урьд өдөр цагдаагийн хамгаалалт авч хоносон агаад өглөө нь ээж нь ирээд цагдааг харьж амар гээд явуулж. Цагдааг явсаны дараа хэрэгтэн ирж тааржээ.

 

 

NUUTS.mn

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших