Нууц мэдээллийн уурхай

“Зэлэм” компаний Ш.Бат-Ирээдүй, С.Жаргалсайхан нар гэмт хэргийн замаар олж авсан орддоо “Берун майнинг”-аар 40 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийлгэжээ

Нийтэлсэн: 2015-03-10 02:25:30

АМГ-ын дарга асан Д.Батхуяг болон түүний найз гэгдэх С.Жаргалсайхан, Ш.Бат-Ирээдүй нартай холбоотой шинэ нөхцөл байдал илэрсээр байна. Д.Батхуяг нь 2008 онд "Саусгоби сэндс" компаний эзэмшлийн ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг цуцлах  үүргээ хэрэгжүүлэлгүй нь харин ч хясан боогдуулах замаар "Саусгоби сэндс" -ийн эзэмшилд байсан, орон нутгийн тусгай хэрэгцээнд авагдсан Өмнөговь аймгийн Гурвантэс, Ноён сумдын нутаг дахь “Хайрхан толгой” нэртэй 72499 гектар талбай бүхий (42.867.979 тонн чулуун нүүрсний нөөцтэй) ашигт малтмалын 5261X тоот тусгай зөвшөөрлийг өөрийн найз С.Жаргалсайханы  "Зэлэм" компанид  шилжүүлсэн нь тогтоогдсон. С.Жаргалсайхан энэ тухай мэдүүлэхдээ  "Батхуяг бид хоёр  олон жилийн найзууд, тухайн үед таньдаг Өвөрмонгол хүн  ирээд найдвартай нөөцтэй газар байна уу, хамтарч ажиллая гэсэн, тэр үед Батхуяг Ашигт малтмалын газрын дарга болчихсон байсан учир мэдээлэл өгч туслаач гэсэн, 2009 онд “Саусгоби сэндс”-ийн буцааж өгөх гэж байсан хоёр ч лицензийг худалдаж аваад юу ч илрээгүй тул буцааж өгч байсан,  “Саусгоби сэндс” лиценз зарах гэж байгааг Батхуягаас сонссон,  Батхуяг сонирхож үзэхгүй юу, дараа нь битгий юм гарсангүй гээд байгаарай гэхээр нь ач холбогдол өгөөгүй. түншүүд сонирхохоор нь Бат-Ирээдүйг уулзаад ир гэж явуулахад 36 сая төгрөгөөр зарна гэсний дагуу Бат-Ирээдүйд мөнгө байгаагүй болохоор би 25 мянган доллар гаргаж уг лицензийг худалдаж авсан” гэжээ. "Зэлэм"-ийн захирал Ш.Бат-Ирээдүй 53, С.Жаргалсайхан нь 47 хувийн хувьцаа эзэмшигч  байж. Харин “Берун майнинг” нь “Зэлэм” ХХК-ийн 53 хувийн хувьцааг Ш.Бат-Ирээдүйн эхнэр Г.Энхтүвшингөөс 2011 оны 6 дугаар сарын 13-ны өдөр гэрээний үндсэн дээр худалдан авчээ. Үүний дараа дээрхи талбайд “Берун майнинг” нь 100 хувь өөрийн хөрөнгөөр хайгуулын ажлыг хийж ихээхэн хэмжээний зардал гаргасны дүнд 42,867,979 тонн чулуун нүүрсний нөөцтэйг тогтоосон гэнэ. Улмаар 2012 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр  АМГ-аас  ашиглалтын тусгай зөвшөөрөл  авах гэтэл АТГ зөвшөөрөл хүссэн өргөдлийг хавсарган өгсөн бүх эх материалын хамт Д.Батхуяг нарт холбогдох эрүүгийн хэрэгт хураан авч. Ингээд нөгөө 40 сая төгрөг замхрах тал руугаа оржээ. 2013 оны 1 дүгээр сарын сүүлээр АМГ-ын дарга асан Д.Батхуягийн хэрэгт холбогдсон “Зэлэм” ХХК-ийн захирал Ш.Бат-Ирээдүй, С.Жаргалсайхан нарт ял оногдуулуулснаас гадна “Берун майнинг”-ийн хөрөнгө оруулсан  5261X хайгуулын тусгай зөвшөөрлийг хээл хахуулийн аргаар олж авсан гээд хүчингүй болгосон гэнэ. Ийнхүү энэ компани Ш.Бат-Ирээдүй, С.Жаргалсайхан нар нь уг тусгай зөвшөөрлийг хууль бусаар олж авсныг мэдсээр байж биднийг хууран мэхлэх замаар “Хайрхан толгой” хэмээх ордод их хэмжээний хөрөнгө оруулуулан онц их хэмжээний хохирол учруулсан хэмээн бас цагдаад хандаж. “Берун майнинг” нь гэм хор учруулсны хохирол 40 сая, уг ордыг ашиглан олох ёстой байсан ашиг гэж тооцоолсон 650 сая төгрөгийг өдгөө АМГ-аас нэхэн сандаргаж байгаа гэнэ. Гэхдээ АМГ-ын дарга асан  Д.Батхуяг, Ш.Бат-Ирээдүй, С.Жаргалсайхан нарт холбогдох эрүүгийн хэргийн байцаан шийтгэх ажиллагааны явцад хохирогч гэгдээд байгаа “Берун майнинг” болон “Зэлэм”-ийн алин ч оролцогчоор тогтоогдоогүй нь гайхалтай.  “Зэлэм” уг ордод хөрөнгө оруулалт хийх санхүүгийн чадвар муутай байсан учир хайгуулын ажлыг “Берун майнинг”-аар гүйцэтгүүлсэн бөгөөд тухайн үед “Берун майнинг” нь “Зэлэм”-ийн хувьцааны 53 хувийг эзэмшигч болсон аж./үргэлжлэл бий/




NUUTS.mn


 

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

"МЭДЛЭГ-2024" тэмцээний шилдэгүүд тодорлоо
Нийтэлсэн: 2024-12-30 03:28:51

 

"МЭДЛЭГ-2024" тэмцээний шилдэгүүд тодорлоо

Сэтгэгдэл бичих Цааш унших

УИХ-ын гишүүд Тавантолгой түлш компанийн үйлдвэрт ажиллалаа
Нийтэлсэн: 2024-12-30 03:25:28

 

УИХ-ын Аж үйлдвэржилтийн байнгын хорооноос Тавантолгой түлш компанийн үйлдвэрлэл, үйл ажиллагааг шалгахаар

Сэтгэгдэл бичих Цааш унших

Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Нийтэлсэн: 2024-12-30 03:23:41

 

Тавантолгой түлш компани химийн бодис ашиглаж байжээ гэх мэдээллийг өнөөдөр зарим хэвлэл мэдээллийн байгууллагаар

Сэтгэгдэл бичих Цааш унших

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын мэргэшсэн зөвлөхүүд Зүүн үйлдвэрт ажиллалаа
Нийтэлсэн: 2024-12-30 03:16:23

 

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын мэргэшсэн зөвлөхүүд Зүүн үйлдвэрт ажиллалаа

Сэтгэгдэл бичих Цааш унших

Ажилнуудыг чадавхижуулах сургалтад хамруулж байна
Нийтэлсэн: 2024-12-30 03:14:49

 

Тавантолгой түлш компанийн Зүүн үйлдвэрийн Хүний нөөц, сургалтын хэсэг, ХАБЭА-н хэсгээс хамтран компанийн нийт ажилтныг сургалтад хамруулж байна. Сургалтаар Хөдөлмөрийн тухай хууль, ХАБЭА-н тухай хууль, дүрэм, журам, стандарт, галын аюулгүй байдал, Байгаль ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Борлуулалтын 380 цэгийн борлуулагчтай уулзлаа
Нийтэлсэн: 2024-12-30 03:12:19

 

Борлуулалтын 380 цэгийн борлуулагчтай уулзлаа

Сэтгэгдэл бичих Цааш унших

Тавантолгой түлш компани 89.000 тонн шахмал түлшний нөөцтэй байна
Нийтэлсэн: 2024-12-30 03:10:45

 

Тавантолгой түлш компани 89.000 тонн шахмал түлшний нөөцтэй байна

Сэтгэгдэл бичих Цааш унших

Мэргэжлээс шалтгаалах өвчлөлийн талаарх сургалтад бүх ажилтныг хамруулж байна
Нийтэлсэн: 2024-12-30 03:09:04

 

Мэргэжлээс шалтгаалах өвчлөлийн талаарх сургалтад бүх ажилтныг хамруулж байна

Сэтгэгдэл бичих Цааш унших

УГААРТАХ ЭРСДЭЛЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЬЕ
Нийтэлсэн: 2024-12-30 03:06:41

 

УГААРТАХ ЭРСДЭЛЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЬЕ

Сэтгэгдэл бичих Цааш унших

Ногоон технологи 2024 өдөрлөгт оролцож байна
Нийтэлсэн: 2024-12-30 02:50:18

 

Ногоон технологи 2024 өдөрлөгт оролцож байна

Сэтгэгдэл бичих Цааш унших