“Сандэй” тооцооны төвийн “Капитрон” банкны салбараас 20 сая төгрөг дээрэмджээ
Нийтэлсэн: 2015-03-09 02:45:40
Өнгөрөгч бямба гаригт буюу энэ сарын 7-ны өдөр Баянзүрх дүүргийн VI хорооны нутагт байрлах “Капитрон” банкны “Сандэй” тооцооны төвд буутай гэмт тэгээдүүд халдажээ. Тэд банкины ажилтнуудад буу тулган сүрдүүлж байгаад 20 сая төгрөг аваад зугтсан гэнэ. Гэмт этгээдүүд 20 сая төгрөг дээрэмдсэн ч хэргийн газраас зугтах явцдаа мөнгөө хаясан гэж эх сурвалж мэдээлсэн байна. НЦГ-ын тусгай мөрдөх баг гэмт этгээдүүдийг эрэн сурвалжилж байгаа аж.
nUUTS.mn