Нууц мэдээллийн уурхай

Дорж Батмункуев : Намайг төрөхөд лам урт наслана гэсэн, тэгээд л би шатаж байгаа танкнаас амьд гарсан байх…

Нийтэлсэн: 2015-03-06 08:36:51

Улаан-Үдэд байрлах танкийн 5-р тусгай батальоны танкчин-сумлагч, 20 настай Дорж Батмункуев Дебальцовагийн бүслэлтийн тулааны үеэр шатаж байгаа танкнаасаа азаар амьд гарчээ. Түүний нүүр, хоёр гар нь түлэгдсэн агаад, хоёр чих нь бүрэн шатсан гэнэ. 5-р танкийн бригад Дебальцовагийн дэргэд бүслэлтээс гарах гэсэн Украйны цэргийн бүлгийн хүчтэй халз тулжээ. 2-р сарын 9-нд ДБНУ-ын хүчин энд Украйны том бүлэглэлийг бүслэн хаасан. Украйны бүлэглэл бүслэлтээс гарахын тулд сул гэж үзсэн сайн дурын хасаг цэргийн байрласан хэсгээр дайрчээ. Энэ үед 5-р танкийн батальоны нэмэлт хүчнээр явуулсан ч Украйны танк, их бууны галаар дэмжүүлсэн механикжуулсан бүлэглэлд бут цохиулжээ.
-Миний танк 2-р сарын 19-нд суманд оногдсон. Энэ өдөр нь манай Буддын тооллоор шинэ он эхэлж байсан юм. Танкийн халз тулгаралт болж манай танк эхлээд Украйны нэг танкийг шатаасан, дараа нь ахиад нэгийг …гуравдахь танкийг оносон ч бүрэн устгаж чадаагүй. Хамгаалалт сайтай тул ухран модонд нуугдчихсан. Бид ч байрлалаа өөрчлөх гэтэл өнөөх чинь нуугдсан газраасаа буудаж эхэлсэн.  Сум танкийн цамхагийн хуягийг нэвтлэх үед өмнө нь маш хурц гэрэл гялсхийн дэлбэрэлт болсон.  Арай гэж нээлхийгээ онгойлгож гарахад  хамаг хувцас нүүр маань шатаж байсан. Амь тэмцэн цас хайж өнхрөн галаа унтраалаа, Нүүр битүү түлэгдэж бээлийнийхээ оромцогийг тайлах үед гарын арьс хамт хуулраад аймшигтай өвдөж эхэлсэн. Өвдөх хорсох нь тэсэхийн аргаүй болж энэ үед нэг хуягт гарч ирэхийг харлаа. Хаалга нь онгойн үсэр гэхэд арай гэж орсон. Цаашаа юу болсоныг там түм санадаг. Горловка гэдэг сууринд ирэхэд ухаан алдан комд орсон байсан гэнэ. Тэндээс намайг Донецкийн цэргийн эмнэлэгт авчирсан гэсэн.
-Цэрэгт хэзээ татагдсан бэ ?
-Би 2013 оны 11-р сарын 25-нд Читээс татагдсан. Хугацаат цэргийн албанаас биеийн хүчний бэлтгэл галын бэлтгэлээр сайн дүн үзүүлсэн цэргүүдтэй гэрээ байгуулсан. Ингээд сайн дураараа гэрээт албан хаагч болж Улаан-Үдэд үлдсэн. 2014 оны 9-р сард зөвхөн  гэрээт албан хаагчдаар бүрдсэн танкийн батальон байгуулж эхэлсэн. Бүрэлдэхүүн дутсан тул Хиагтаас ч гэрээт албан хаагч авчирсан. Ингээд дараа сард нь хээрийн сургуульд гарна гээд Ростовд руу явууллаа. Улаан-Үдээс гарахын өмнө бүх танкийнхаа дугаар, таних тэмдгийг будсан. Үнэмлэх бичиг баримтаа бүгдийг нь үлдээх тушаал өгсөн. 31 танктай гарсан даа. Хэдий  хээрийн сургууль ч гэж ярьж байгаа ч хохоолуудыг хашраахаар явж байна гэсэн яриа аль хэдийн тарчихсан байлаа.
-Татгалзаж болох байсан уу ?
-Болох байсан, гэхдээ манай батальон голдуу буриадуудаас бүрдсэн болохоор тийм хүн гараагүй. Харин Ваня Романов гэдэг орос офицер явахгүй гэсэн. Тэр шинэ жилийн өмнөхөн ирсэн Сибирийн цэргийн тойргийн хурандаа-генерал Суровиконыг буцахад нь дагаад явихсан. Новосибирскэд төрсөн гэртээ харьсан гэж сонссон юм байна.
-Тэр генерал Донецкийн тухай ярьсан уу?
-Үгүй, бид Ростоваас хөдөлж Кузьминский гэдэг полигонд  3 сар сургуулилалт хийсэн. Батольоны орлогч одоо нэг сарын дараа харина гэсээр байтал 2015 оны 2-р сар гарлаа. 2-р сарын 8-нд захирагч 1-р зэргийн бэлэн байдал зарласан. Энэ нь галт хэрэгсэлээр бүрэн хангагдсан байлдахад бэлэн танкиндаа суугаад хөдлөнө гэсэн үг. Цуваагаар хөдлөөд шөнөжин явж ойгоос гарах үед гэтэл “ДБНУ” гэсэн бичигтэй таних тэмдэг гараад ирлээ.  31 танктай батальон маань 10 танктай 3 ротод хуваагддаг. Дээр нь хангалтын рот, холбооны салаа гээд 300 гаруй хүнтэй. Бүх танк нь “Т-72б” загварынх. Шөнийн хараатай, удирдлагатай 9 пуужинтай зэрэг давуу талтай. Галт хэрэгслийн хувьд 44 сумтай тулаанд ордог.  Сум, пуужингаа хайрлах хэрэггүй хөдөлж байгаа бүхнийг устга гэсэн тушаалтай байсан.
-Дебальцовагийн бүслэлтэнд юу болсон бэ ?
-Украйнчууд тэнд бүслэгдээд байсан. Тэд өдөр нь бүгээд шөнө нь танк, хуягтаар хүч нэмэгдүүлсэн жижиг бүлэглэлд хуваагдаад бүслэлтийг сэтлэх гэж тал бүрээр дайрдаг.  Бид “морин тойруулга” гэдэг хувилбараар байлдсан юм. 4-6 танк галын шугаманд очиж буудна. Тэдний галт хэрэгсэл дуусахаар дараагийн хэсэг нь очих маягаар тасралтгүй байлддаг байлаа.  Манай батальоныг сайн дурынхан болон хасаг цэргүүд дэмжиж байсан. Дэмжиж байсан ч гэж дээ… дагаж яваад халз тулаанд ороход чимээгүйхэн сугараад үлдчихдэг зантай. Дараа нь асуухаар аюултай болохоор нь бид ороогүй гэдэг улс даа.  Ямар ч зохион байгуулаттгүй, хамт байлдаж байснаа гэтэхэн алга болчихдог, бараг л дураа хүрэхээр байлдаад дургүйгээ хүрэхээр хаяад явчихдаг  юм.
-Хохирол их амссан уу
-Танк удаан шатдаг юм... гэхдээ цамхагт сум тусвал дарга сумлагч хоёрт амь гарах найдвар байхгүй, голдуу амьдаараа шатдаг. Харин механик-жолооч боломж ихтэй. Миний хувьд нээлхий онгойлгох аваарын товчлуур азаар эвдрэлгүй ажилласан тулдаа л амьд гарсан. Батальоны захирагч маань сумлагчтайгаа танкиндаа шатсан. Захирагчийн танк нэгийг устгаад харин хоёрдахь Украйны танк манай хүний танкийг шатаачихсан. Ганцхан механик нь л амьд гарсан даа.  Тулааны үед “Т-72б”-гийн баардаг сул тал нь илэрч олон хүний амийг  авсан. 2-3 буудалтын дараа гэнэт баардаг
-Энгийн иргэнийг алж байсан уу?
-Үгүй. манай батальон дөрвөн ч тосгон дайран өнгөрсөн. Гэхдээ бүгд бөмбөгдүүлж эвдэрч сүйрсэн, одоо нэрийг нь ч санахгүй байна. Миний тооцоогоор Донецкед Оросын 8 мянга орчим цэрэг байгаагаас 3 мянга илүү хугацаат цэргийн 18-тай баньд нар байсан. Хөлсний чеченьчүүд ч олон байсан. Тэд нараас энгийн иргэн алсан уу гэхэд тиймээ л гэж хариулдаг. Ер нь Украйны талаас хөлсний польшууд Оросын талаас чеченьчүүд гэж аль талдаа үзэн ядагдсан өөдгүй амьтас байдаг. Украйны энгийн иргэд бидэн дээр их ирдэг ч тэдэнтэй ямар нэгэн харилцаа холбоо тогтоож болохгүй гэсэн тушаалтай бушуухан танкиндаа шургачихдаг юм. Намайг цэргийн эмнэлэгт хэвтэж байхад ардын жүжигчин Кобзон ирсэн. Намайг хараад чи буриад уу гээд хүрээд ирсэн.  Үүнийг зурагтаар гаргасныг манай охин дүү үзээд ээжид хэлж.  Тэгж л миний шархадсаныг мэдсэн.  Аав маань бага байхад өнгөрчихсөн гэсэн. Намайг төрөхөд лам ирээд өргөж харсанаа урт наслаж удаан амьдрах хүү байна гэсэн гэж ээж ярьдаг. Тэгээд л би шатаж байгаа танкнаас амьд гарсан байх.
-Шархадсан цэргүүдэд нөхөн төлбөр өгдөг үү ?
-Бүү мэд. Оросд мөнгө авсан хойноо л авсан гэдэг шүү дээ. Өнгөрсөн оны 11-р сарын 27-нд миний гэрээний хугацаа дууссан. Гэрээ чинь дууссан байна гээд шууд халчихаж ч мэдэх байх.  Анх биднийг Украйн луу явуулахдаа “та нар Сибирийнх хамгийн тэсвэртэй тэвчээртэй болохоор сонгосон” гээд мөр алгадаад байсан даа.

Тодруулга : Украйны БХЯ-ны мэдээллээр ОХУ-ын 13 мянган цэрэг, 300 танк, хуягт бүхий цэргийн хүчин Донецкед байлдаж байгаа аж.

Эх сурвалж : http://www.novayagazeta.ru/
/Товчлон орчуулав/
 

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

"МЭДЛЭГ-2024" тэмцээний шилдэгүүд тодорлоо
Нийтэлсэн: 2024-12-30 03:28:51

 

"МЭДЛЭГ-2024" тэмцээний шилдэгүүд тодорлоо

Сэтгэгдэл бичих Цааш унших

УИХ-ын гишүүд Тавантолгой түлш компанийн үйлдвэрт ажиллалаа
Нийтэлсэн: 2024-12-30 03:25:28

 

УИХ-ын Аж үйлдвэржилтийн байнгын хорооноос Тавантолгой түлш компанийн үйлдвэрлэл, үйл ажиллагааг шалгахаар

Сэтгэгдэл бичих Цааш унших

Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Нийтэлсэн: 2024-12-30 03:23:41

 

Тавантолгой түлш компани химийн бодис ашиглаж байжээ гэх мэдээллийг өнөөдөр зарим хэвлэл мэдээллийн байгууллагаар

Сэтгэгдэл бичих Цааш унших

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын мэргэшсэн зөвлөхүүд Зүүн үйлдвэрт ажиллалаа
Нийтэлсэн: 2024-12-30 03:16:23

 

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын мэргэшсэн зөвлөхүүд Зүүн үйлдвэрт ажиллалаа

Сэтгэгдэл бичих Цааш унших

Ажилнуудыг чадавхижуулах сургалтад хамруулж байна
Нийтэлсэн: 2024-12-30 03:14:49

 

Тавантолгой түлш компанийн Зүүн үйлдвэрийн Хүний нөөц, сургалтын хэсэг, ХАБЭА-н хэсгээс хамтран компанийн нийт ажилтныг сургалтад хамруулж байна. Сургалтаар Хөдөлмөрийн тухай хууль, ХАБЭА-н тухай хууль, дүрэм, журам, стандарт, галын аюулгүй байдал, Байгаль ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Борлуулалтын 380 цэгийн борлуулагчтай уулзлаа
Нийтэлсэн: 2024-12-30 03:12:19

 

Борлуулалтын 380 цэгийн борлуулагчтай уулзлаа

Сэтгэгдэл бичих Цааш унших

Тавантолгой түлш компани 89.000 тонн шахмал түлшний нөөцтэй байна
Нийтэлсэн: 2024-12-30 03:10:45

 

Тавантолгой түлш компани 89.000 тонн шахмал түлшний нөөцтэй байна

Сэтгэгдэл бичих Цааш унших

Мэргэжлээс шалтгаалах өвчлөлийн талаарх сургалтад бүх ажилтныг хамруулж байна
Нийтэлсэн: 2024-12-30 03:09:04

 

Мэргэжлээс шалтгаалах өвчлөлийн талаарх сургалтад бүх ажилтныг хамруулж байна

Сэтгэгдэл бичих Цааш унших

УГААРТАХ ЭРСДЭЛЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЬЕ
Нийтэлсэн: 2024-12-30 03:06:41

 

УГААРТАХ ЭРСДЭЛЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЬЕ

Сэтгэгдэл бичих Цааш унших

Ногоон технологи 2024 өдөрлөгт оролцож байна
Нийтэлсэн: 2024-12-30 02:50:18

 

Ногоон технологи 2024 өдөрлөгт оролцож байна

Сэтгэгдэл бичих Цааш унших