Нууц мэдээллийн уурхай

Захирал эмэгтэй “сүүлийн удаа секс хийе” гэсэн мессеж бичээд “Голден парк”-ын хашаанд борлуулагчийнхаа эхнэрт зодуулжээ

Нийтэлсэн: 2015-03-06 05:12:20

Дүүргийн эрүүгийн анхан шатны 2-р шүүх хардалтын улмаас хоёр эмэгтэй харилцан зодолдоод нэг нь нөгөөгөө гэмтээсэн хэргийг  шийдвэрлэж маажиж зодсон гэх эмэгтэйн хэргийг хэрэгсэхгүй болгож эрүүгийн хариуцлагаас чөлөөлжээ. Тэд өнгөрсөн оны намар “Голден парк” хотхоны хашаанд автомашин дотор зодолдсон агаад эхнэр нь болох Ц.М нь захирал хатагтай Ц.Ч-ыг нөхөртөйгээ хардсаны улмаас хэрүүл зодож гэмтээжээ. Зодож маажсан гэх эхнэр нь мэдүүлэхдээ төр өдөр нөхрийг нь уруу татаад байгаа  захирал эмэгтэйтэй нь учраа ололцоё хэмээн шийдэж. Ерөөсөө асуудлыг нэг тийш шийдье гээд нөхөр болон том болсон хүүгээ дагуулан очиж “манай нөхөртэй явалдахаа боль, аль эсхүл энэ хүнээ аваад яв” гэж хэлтэл Ц.Ч нь “би танай нөхөртэй ямар ч холбоогүй, зөвхөн ажил төрлийн л холбоотой” гэжээ. Эхнэр нь нөхрөө босс хүүхнээс холдуулах гэж гар утасны дугаарыг нь 3 удаа сольжээ. Гэтэл нөгөө хүүхэн бүр давран өөрийнх нь утас руу залган нөхөртэй чинь ярья гэх болсон гэнэ. Уулзаж учраа ольё гэхэд  “чам шиг янхантай уулзахгүй. нөхөр чинь чамайг байнга муулдаг” гэсэн хариу ирүүлж. Захирал эмэгтэй маш их дарамталдаг гээд 2014 оны 9-р сарын 27-ны өдөр гэхэд л нөхөртөйгээ яриул хэмээн 23 удаа залгасан, дараа нь “зүгээр л сүүлийн удаа секс хийе” гэсэн мессеж бичсэн байсан гэж шүүхэд мэдүүлжээ. Харин нөхрийг  нь уруу татсан гэх захирал Ц.Ч нь 2014 оны 1 дүгээр сард ажпын шугамаар борлуулагч авна гэсэн  зар “Шуурхай зар” сонинд зар өгсний дагуу Ц.М-ийн нөхөр ирж уулзан ажилд орсон гэжээ. Борлуулагч нь эхнэрээсээ салаад нэг жил гаруй болж байгаа, одоо хороололд дүүгийнхээ гэрт амьдарч байгаа гэж ярьж. Эхнэртэйгээ бараг ярьдаггүй хааяа хүүхэдтэйгээ ярьж байгааг нь сонсоод “хүүхэдтэйгээ ярилгүй л яахав” гэж боддог байсан гэнэ. Өнгөрсөн намар хөлөө гэмтээсэн гэхээр захирлын хувьд очиж тусалж “асарчээ”. Тэр үеэс эхлээд л 9604…. гэсэн дугаартай утаснаас нэг эмэгтэй залгаад “янхан п-да минь чамайг ална шүү” гэхээр нь утсан дээрээ бичиж аваад борлуулагчдаа сонсгож. Хэд хоногийн дараа нөгөө утаснаас ахин залгаад “чи яасан зоригтой янхан бэ, би хүүхдүүдээ дагуулж очоод чамайг зодуулна шүү” гэсэн гэнэ. Тэгэхэд л борлуулагчаа эхнэрээсээ салаагүй гэдгийг захирал эмэгтэй нь мэдэж. Борлуулагч нь ажлаасаа гарсан ч үе үе ирж нийлье гэж гуйдаг байсан гэнэ.  2014 оны 10-р сарын эхээр ирж сууж байгаад явахад нь сэтгэл алдраад араас нь “зүгээр л сүүлийн удаа секс хийе” гэсэн мессеж бичсэн нь үнэн хэмээн захирал эмэгтэй хүлээжээ. Харин эхнэр нь тэр мессеж болон нөхрийг нь уруу татсаных нь төлөө том болсон хүүхдээ дагуулан очоод гарыг нь бариулж байгаад чөлөөтэй зодож маажжээ. Хэргийн эзэн нөхөр нь эхнэр нууц амраг хоёрынхоо зодооныг салгаж чадаагүй агаад зодооны дараа хүүхэд нь аавыгаа цохиод ахиж манайд битгий ир хэмээн хөөсөн гэж захирал хатагтай амрагаа өмөөрсөн юм ярьжээ.

 

 

NUUTS.mn


 

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

"МЭДЛЭГ-2024" тэмцээний шилдэгүүд тодорлоо
Нийтэлсэн: 2024-12-30 03:28:51

 

"МЭДЛЭГ-2024" тэмцээний шилдэгүүд тодорлоо

Сэтгэгдэл бичих Цааш унших

УИХ-ын гишүүд Тавантолгой түлш компанийн үйлдвэрт ажиллалаа
Нийтэлсэн: 2024-12-30 03:25:28

 

УИХ-ын Аж үйлдвэржилтийн байнгын хорооноос Тавантолгой түлш компанийн үйлдвэрлэл, үйл ажиллагааг шалгахаар

Сэтгэгдэл бичих Цааш унших

Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Нийтэлсэн: 2024-12-30 03:23:41

 

Тавантолгой түлш компани химийн бодис ашиглаж байжээ гэх мэдээллийг өнөөдөр зарим хэвлэл мэдээллийн байгууллагаар

Сэтгэгдэл бичих Цааш унших

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын мэргэшсэн зөвлөхүүд Зүүн үйлдвэрт ажиллалаа
Нийтэлсэн: 2024-12-30 03:16:23

 

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын мэргэшсэн зөвлөхүүд Зүүн үйлдвэрт ажиллалаа

Сэтгэгдэл бичих Цааш унших

Ажилнуудыг чадавхижуулах сургалтад хамруулж байна
Нийтэлсэн: 2024-12-30 03:14:49

 

Тавантолгой түлш компанийн Зүүн үйлдвэрийн Хүний нөөц, сургалтын хэсэг, ХАБЭА-н хэсгээс хамтран компанийн нийт ажилтныг сургалтад хамруулж байна. Сургалтаар Хөдөлмөрийн тухай хууль, ХАБЭА-н тухай хууль, дүрэм, журам, стандарт, галын аюулгүй байдал, Байгаль ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Борлуулалтын 380 цэгийн борлуулагчтай уулзлаа
Нийтэлсэн: 2024-12-30 03:12:19

 

Борлуулалтын 380 цэгийн борлуулагчтай уулзлаа

Сэтгэгдэл бичих Цааш унших

Тавантолгой түлш компани 89.000 тонн шахмал түлшний нөөцтэй байна
Нийтэлсэн: 2024-12-30 03:10:45

 

Тавантолгой түлш компани 89.000 тонн шахмал түлшний нөөцтэй байна

Сэтгэгдэл бичих Цааш унших

Мэргэжлээс шалтгаалах өвчлөлийн талаарх сургалтад бүх ажилтныг хамруулж байна
Нийтэлсэн: 2024-12-30 03:09:04

 

Мэргэжлээс шалтгаалах өвчлөлийн талаарх сургалтад бүх ажилтныг хамруулж байна

Сэтгэгдэл бичих Цааш унших

УГААРТАХ ЭРСДЭЛЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЬЕ
Нийтэлсэн: 2024-12-30 03:06:41

 

УГААРТАХ ЭРСДЭЛЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЬЕ

Сэтгэгдэл бичих Цааш унших

Ногоон технологи 2024 өдөрлөгт оролцож байна
Нийтэлсэн: 2024-12-30 02:50:18

 

Ногоон технологи 2024 өдөрлөгт оролцож байна

Сэтгэгдэл бичих Цааш унших