Нууц мэдээллийн уурхай

Цагдаа болж жүжиглээд баригдахдаа бусдын бичиг баримт шатаажээ

Нийтэлсэн: 2015-03-06 04:19:26

Халамцуу залуу цагдаагийн малгай өмсөн бороохой бариад машин зогсоон “шалгаж” байгаад үйлдэл дээрээ баригджээ. Э.Б нь  2015 оны 1 дүгээр сарын 18-ны өдөр 23 цагийн орчимд бүтэн нэрийг нь мэдэхгүй Мөөгий хүнтэй нэг шил архи аваад гэртээ уужээ. Найзаа явсаны дараа дахиад нэг шилийг ганцаараа ууж. Тэгээд гэртээ байсан цагдаагийн тэмдэгтэй зуны бөөрөнхий малгай, дохиур мод, шүгэл зэргийг аваад Налайх дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Хорго” үйлчилгээний төвийн орчимд гудамжны үзүүрт хоёр машин дохиж зогсоон бичиг баримтыг нь хурааж аваад “шалгаж” байтал нэг нь сэжиглэн цагдаа дууджээ. Хохирогч Ц.Сэргэлэнбат нь “2015 оны 1 дүгээр сарын 19-ний өдрийн 01 цагийн орчимд би өөрийн эзэмшлийн …. УБП улсын дугаартай “Аксент” маркийн автомашинтай таксинд төмөр зам өгсөөд явж байтал замын хажуу талд зогсож байсан залуу замын цагдаагийн улаан модоор дохиод шүгэл дуугарсан, тэгэхээр нь би цагдаа зогсоож байна гэж бодоод буугаад очсон чинь тэр залуу “бичиг баримтаа үзүүл” гэхээр нь “жолооны үнэмлэх байхгүй” гэж хэлээд машины гэрчилгээ, татвар төлөгчийн гэрчилгээ хоёрыг өгсөн, гэтэл бас хажуугаар явж байсан машиныг зогсоож шалгаад байсан чинь жолооч нь цагдаа дуудсан юм. Цагдаагийн алаг машинтай хоёр цагдаа ирээд нөгөө залууг аваад явах гэтэл зугтаасан” гэжээ. Э.Б нь цагдаа нараас зугтсаар шууд гэртээ ирэнгүүтээ Ц.Сэргэлэнбатаас хурааж авсан  машины гэрчилгээ, татвар төлөгчийн гэрчилгээ хоёрыг зуухандаа хийн шатааж “эд мөрийн баримтаа” устгажээ. Тэгээд орныхоо араар орон нуугдсан байхад нь халуун мөрөөр нь мөшгисөн цагдаа нар бариад авсан гэнэ.
 

 

NUUTS.mn

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших