Нууц мэдээллийн уурхай

Ц.Элбэгдоржийн шийтгэнэ гэсэн прокурор эмэгтэй хэн бэ ?

Нийтэлсэн: 2015-03-06 03:16:19

Ц.Элбэгдоржийн уучлалаар Америкдаа буцсан  “Саусгоби сэндс”-ийн  Жастин Капла нутгийнхаа сонинд ярилцлаг өгөхдөө ноцтой зүйлийг дэлгэжээ. Уучлал үзүүлэх тухай яригдаж эхлэхэд  Монгол Улсын Ерөнхийлөгч хүртэл намайг шоронд оруулсан прокурорыг “Тэр эмэгтэй ямар нэгэн нөлөөнд автсан байх. Прокурор хэний нөлөөнд автсанаа хэлэх ёстой эсвэл хариуцлага тооцох болно” хэмээн хэлснийг сайн санаж байна гэжээ. Ийнхүү хуулиар олгогдсон эрх мэдлийнхээ хүрээнд эрх үүргээ хэрэгжүүлсэн прокурорыг Ц.Элбэгдорж шууд яллаж бусдын нөлөөнд орж гадны “шудрага иргэнийг” шийтгэсэн хэмээн буруутгасан болж байна. Улмаар “хэний нөлөөлнд орсоноо хэлэхгүй бол шийтгэхээр” сануулж. Хэрвээ Жастин Каплагийн ярьсан үнэн бол төрийн тэргүүн хүний амнаас гарамгүй үг хэлж. Монгол улсын Ерөнхийлөгч ямар ч нөхцөлд монгол төрийнхөө талд орж төрийн албан хаагч хэн ч байсан гэсэн өмгөөлөх учиртай. Гэтэл шууд нөгөө талд нь орсон гэж дүгнэхээр үг үйлдэл хийсэн бололтой. Жастин Каплагийн “намайг шоронд явуулсан прокурор” гэж шүүх хуралдаанд улсын яллагчаар оролцсон эмэгтэйг хэлж байгаа аж. 2015 оны 1-р сарын 30-нд дүүргийн Эрүүгийн хэргийн анхан  шатны 2-р шүүхэд болсон хуралд улсын яллагчаар Г.Г гэдэг прокурор эмэгтэй оролцсон. Өдгөө тэрээр төрийн эх ашгийг хамгаалсаны төлөө шийтгүүлж магадгүй нөхцөл байдал үүсээд байна. Энэ бүхэн монгол төрийн эрхэнд ямар хүмүүс гарчихаад байгааг эргэцүүлэн бодоход өөрийн эрхгүй хүргэж байна. Ерөнхийлөгчийн хуулийн зөвлөх Ч.Өнөрбаяр өмнө нь улсын яллагч нарыг буруушаах зүйл ярьж “эхлээд торгох ял төлөвлөөд байснаа дараа нь орохдоо хорих ял болгосон” гэх зэргээр буруутгаж байсан. Энэ нь Ерөнхийлөгчтөн гадныхны өмнө ихээхэн сул дорой байдал гаргаж улсынхаа прокурорын байгууллагыг хүртэл буруушааж байсан гэж дүгнэхэд хүргэж байна.

 

 

NUUTS.mn

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших