Нууц мэдээллийн уурхай

“ITB Berlin-2015” буюу Монголд хоосон талаас өөр юу ч байхгүй

Нийтэлсэн: 2015-03-06 02:51:14

ХБНГУ-ын Берлин хотын “Ай-Ти-Би Берлин” олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэн болоод дуусаж байна. Энэ ажиллагаанд Монгол улс их ач холбогдол өгч төрийн тэргүүн нь нээж үг хэлсэн бол БОНХ-ийн сайд Д.Оюунхорол хуралдаан даргалсан бололтой. Тэрээр явахаасаа өмнө “Монгол Улсаас нийт 16 тур оператор компани, хоёр зочид буудал, 50 гаруй аялал жуулчлалын компани энэ арга хэмжээнд оролцоно. Арга хэмжээнд оролцсоны дараа Монгол Улсад ирэх жуулчдын тоо эрс өснө гэж тооцож байгаа. 2014 онд Монгол Улсад нийт 417 мянга орчим жуулчин ирсэн тооцоо бий. Энэ тоо эхний байдлаар 20-30 хувиар нэмэгдэнэ” гэсэн үүрэг амлалт авсан. Гэтэл жуулчдийг татах зүйлээ үзэсгэлэнд оноод үзүүлчихэж чадсангүй. Манай дарга нар энэ удаад “Онгон байгаль ба нүүдэлчид” нэртэйгээр оролцохоор шийдсэн гадаадын жуулчдыг татах бус харин ч цаашаа түлхсэн гэнэ. “Онгон байгаль ба нүүдэлчид” гэдэг нь өнөөх л улиг болсон сэдэв агаад үүний цаана Монголын хоосон тал эзгүй хээр, хэдэн мал малчид л байдаг гэсэн ойлголт гадныханд лавтай суусан байсныг л бүр лавшруулаад хаяж. Монгол улс онгон зэрлэг байгаль, нүүдэлчдийн эх орон гэдэг хаягаар хэдэн арван жил пиар хийлээ. Үр дүнд нь жуулчид нэмэгдсэнгүй харин ч тогтмол буурч байна. Д.Оюунхорол сайдын гайхуулаад байгаа “Онгон байгаль ба нүүдэлчид” гэдэг нь нэгэн хэвийн төрхтэй манай хөдөө агаад аялсан жуулчин нэг хоёрхон өдрийн даараа л уйдаг гэдгийг аялал жуулчлалынхан бүгд ярьдаг. Хааша ч харсан нэгэн янзын байгаль амьдралын ижил дүр зураг байхад уйдах нь аргагүй биз. Нүүдэлчдийн амьдралын онцлог сонирхолтой талыг олж гаргаж чаддагүйгээс морь уургалах, хонь гаргахыг л харуулахгүй бол өөр үзүүлчих юм алга хэвээрээ л байна. Мориор аялуулна гэдэг ч Монголд морь унасанаас Америкийн Техасын талаар давхих нь илүү сонирхолтой биз. Ийнхүү улиг болсон зүйлтэйгээ үхширтэл зууралдсанаас жуулчдыг яг юугаараа татахыг салбарын яам нь хүртэл тодорхойлж чаддаггүй болж. Жуулчдыг татах үзүүлэх зүйлгүй байж нэгхэн үзэсгэлэнд оролцоод 20-30 хувиар тоог нь өсгөнө гэж мөрөөдөөд яахав. Монголын баг “Онгон байгаль ба нүүдэлчид” сэдвээр оролцож байгаа нь гадаадын аялал жуулчлалын компаниудын сонирхолыг татахгүй байгаа бөгөөд очсон хүмүүсийн ярианаас үзэхэд эд нарт өөр үзүүлэх юм байхгүй дээ хэмээн харин ч шоолж байгаа гэнэ шүү.
 

 

NUUTS.mn
 

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

"МЭДЛЭГ-2024" тэмцээний шилдэгүүд тодорлоо
Нийтэлсэн: 2024-12-30 03:28:51

 

"МЭДЛЭГ-2024" тэмцээний шилдэгүүд тодорлоо

Сэтгэгдэл бичих Цааш унших

УИХ-ын гишүүд Тавантолгой түлш компанийн үйлдвэрт ажиллалаа
Нийтэлсэн: 2024-12-30 03:25:28

 

УИХ-ын Аж үйлдвэржилтийн байнгын хорооноос Тавантолгой түлш компанийн үйлдвэрлэл, үйл ажиллагааг шалгахаар

Сэтгэгдэл бичих Цааш унших

Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Нийтэлсэн: 2024-12-30 03:23:41

 

Тавантолгой түлш компани химийн бодис ашиглаж байжээ гэх мэдээллийг өнөөдөр зарим хэвлэл мэдээллийн байгууллагаар

Сэтгэгдэл бичих Цааш унших

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын мэргэшсэн зөвлөхүүд Зүүн үйлдвэрт ажиллалаа
Нийтэлсэн: 2024-12-30 03:16:23

 

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын мэргэшсэн зөвлөхүүд Зүүн үйлдвэрт ажиллалаа

Сэтгэгдэл бичих Цааш унших

Ажилнуудыг чадавхижуулах сургалтад хамруулж байна
Нийтэлсэн: 2024-12-30 03:14:49

 

Тавантолгой түлш компанийн Зүүн үйлдвэрийн Хүний нөөц, сургалтын хэсэг, ХАБЭА-н хэсгээс хамтран компанийн нийт ажилтныг сургалтад хамруулж байна. Сургалтаар Хөдөлмөрийн тухай хууль, ХАБЭА-н тухай хууль, дүрэм, журам, стандарт, галын аюулгүй байдал, Байгаль ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Борлуулалтын 380 цэгийн борлуулагчтай уулзлаа
Нийтэлсэн: 2024-12-30 03:12:19

 

Борлуулалтын 380 цэгийн борлуулагчтай уулзлаа

Сэтгэгдэл бичих Цааш унших

Тавантолгой түлш компани 89.000 тонн шахмал түлшний нөөцтэй байна
Нийтэлсэн: 2024-12-30 03:10:45

 

Тавантолгой түлш компани 89.000 тонн шахмал түлшний нөөцтэй байна

Сэтгэгдэл бичих Цааш унших

Мэргэжлээс шалтгаалах өвчлөлийн талаарх сургалтад бүх ажилтныг хамруулж байна
Нийтэлсэн: 2024-12-30 03:09:04

 

Мэргэжлээс шалтгаалах өвчлөлийн талаарх сургалтад бүх ажилтныг хамруулж байна

Сэтгэгдэл бичих Цааш унших

УГААРТАХ ЭРСДЭЛЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЬЕ
Нийтэлсэн: 2024-12-30 03:06:41

 

УГААРТАХ ЭРСДЭЛЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЬЕ

Сэтгэгдэл бичих Цааш унших

Ногоон технологи 2024 өдөрлөгт оролцож байна
Нийтэлсэн: 2024-12-30 02:50:18

 

Ногоон технологи 2024 өдөрлөгт оролцож байна

Сэтгэгдэл бичих Цааш унших