Нууц мэдээллийн уурхай

Л.Даваапилийн А.Гансүхийг гүтгэсэн гэх жиргээг У.Сарангэрэл гэдэг ганцхан хүн уншжээ

Нийтэлсэн: 2015-03-06 02:17:27

Улстөрийхний дунд “Батад бар Баабард чацга тэр хэн бэ” гэсэн “оньсого” яригддаг. УИХ-ын даргын зөвлөх, ЗТ-ийн сайд асан А.Гансүх давж заалдах шатны шүүхэд Монголын Төмөр зам инженерийн холбооны гүйцэтгэх захирал Л.Даваапилд ялагджээ. Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн оноосон 9.7сая төгрөгийн ялыг хүчингүйд тооцож хэргийг хэрэгсэхгүй болгожээ.  Өмгөөлөгчид нь анхан шатны шүүх нь Л.Даваапилийг Зам тээврийн сайд  асан А.Гансүхийн нэр төр, алдар хүндийг гутаах зорилгоор илт худал гүжирдлэгийг олон нийтэд тараасан гэмт хэрэг үйлдсэн болох нь нотлох баримтуудаар нотлогдож байна гэж дүгнэсэн нь учир дутагдалтай байна, шүүгдэгчийн тооцоолол илт худал гүжирдлэг эсэхийг зөвхөн тусгай мэдлэг бүхий шинжээч тогтоож чадна ггэж эсэргүүцээд Л.Даваапилийн твиттерийг У.Сарангэрэл гэдэг хүнээс өөр хүн уншиж мэдсэн тухай баримт хавтаст хэрэгт байхгүй байхад олон нийтэд буюу хоёроос дээш хүнд тараасан гэж шууд дүгнэсэн нь таамаглалын шинжтэй байна гэж давж заалджээ. Шүүх ч үүнийг хүлээн авч. Харин А.Гансүхийн тал эсэргүүцэж анхан шатны шүүхийн торгуулийн ялагы хэвээр нь үлдээх гэж байдгаараа тэмцсэн ч ялагджээ. Хохирогч А.Гансүх твиттер хуудаснаа “Миат ХХК хэмнэлт хийснээр 3.6 тэрбум төгрөг хэмнэсэн” гэх мэдээллийг тараасан гэнэ. Энэ бол агаарын тээврийн асуудал байтал Л.Даваапил энэ сэдэвт “1 км замыг ямар үнээр гэрээлсэн бэ cайдаа, тэнд зориулсан мөнгө чинь 3.6 тэрбумаас хол давна” гэж бичиж. Энэ хариултыг олон хүн уншиж, тухайн шөнө нилээд шуугиан тарьсан хэмээн экс сайд гомдолложээ. Би Л.Даваапилд хандан “гүтгэлэг шүү, энэ асуудлыг шалгуулна, энэ баримтаа битгий устгаарай” гэхэд “дуртайяа, бэлэн байна, бүх материал байгаа” гэж хариулт өгсөн гэнэ. Гэмт хэргийн шинжтэй үйлдэлд нэр холбогдсон учраас эхлээд АТГ-д хүсэлт гаргаж өөрийгөө шалгуулсанд “төмөр замтай холбоотой гэрээ, хэлэлцээрт авилгын болон гэмт хэргийн шинжтэй зүйлд оролцоогүй байна” гэсан хариу өгчээ. Ингээд шүүхэд хандаж. Л.Даваапил нь илт худал  эдээллийг тарааж, гүтгэсэн, “сайдаа” гэж албан тушаалтны хувьд хандаж мэдээлэл бичсэн нь “сайдын албан тушаал ашиглаж гэмт хэрэг үйлдсэн” гэх утгыг илэрхийлж байна гэж экс сайд мэдэгдэж. Л.Даваапил анхан шатны шүүхэд 3.6 тэрбум төгрөгийг “120 сая ам.доллар” гэж хэлсэн нь шүүх хуралдааны тэмдэглэлд авагдсан. Би “3.6 тэрбум төгрөгөөс хол давсан гэж хэд юм бэ” гэхэд Л.Даваапилээс “120 сая ам.доллар” гэсэн бөгөөд энэ нь гүтгэлэг үйлдэж байгаагаа тоон хэмжээгээр баталгаажуулсан үйлдэл юм хэмээн экс сайд баталж. Л.Даваапил нь инженер, төмөр замын инженер мэргэжлийн  хүн биш ба испани хэлний орчуулагч гэж мэдэгдэж. Тээврийн ложистик чиглэлээр магистр хамгаалсан гэж өөрөө хэлдэг боловч хавтаст хэрэгт үүнийг нь нотлох ямар ч  баримт авагдаагүй байгааг экс сайд анхааруулж. Хэрвээ  Л.Даваапилыг  уучлалт гуйвал ял шийтгэлд холбогдуулах шаардлагагүй гэдгээ урьд нь хэлж байж. Шүүгч хүртэл “таны яриад байгаа мэдээлэл буруу гэдэг нь тогтоогдоод шүүхэд ирлээ. Та энэ хүнээс уучлалт гуйх уу” гэхэд “гуйхгүй” гэсэн нь шүүх хуралдааны тэмдэглэлд авагдсан аж. Экс сайдын хэлсэнээр УИХ-ын Г.Батхүүгийн ахалсан тээвэр ложистикийн ажлын хэсэгт Л.Даваапил ажиллаж байсанд тэрээр гишүүнтэй уулзан “Хятад улстай хийж байгаа хэлэлцээрийн талаар нууцын зэрэглэлтэй мэдээлэл авсан. “нууц мэдээлэлтэй холбоотой учраас энэ хүмүүсээ ажлын хэсгээс гарга” гэж шаардлага тавьсанаа хүлээж. Үүнд нь  Л.Даваапил эгдүүцэж твиттер хуудаснаа “төмөр замыг нууц болгочихлоо, нууц байхдаа яадаг юм” гэж бичсэнээр тэр хоёрын тэмцэл эхэлжээ.

 

 

NUUTS.mn


 

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших