Нууц мэдээллийн уурхай

Логийн Цогийн сэтгүүлч гүтгэсэн нүгэл…

Нийтэлсэн: 2015-03-06 01:47:03

Өнгөрсөн жилийн Наадамын өмнөхөн Эрдэнэт хотод суух Оросын консул нутаг буцаж том хүлээн авалт хийжээ. Энэ хүлээн авалтанд орон нутгийн дарга удирдлагаас гадна хотоос нэгэн том зочин ирсэн нь УИХ-ын дэд дарга Л.Цог байжээ. Тэрээр орос консултай их сургуулийн найз тул ийнхүү заавал ч үгүй очих ёстой гэсээр иржээ. Үдэлтийн будаалга өргөн дэлгэр болжээ. Найрын дараа  хот буцахаар яаравчилж байгаа Л.Цогтой аймгийн удирдлага уулзалт хийх боловч эрхэм дарга татгалзсан гэнэ. Нутгаас сонгогдсон гишүүн нь ингэж загнасан нь ихэд гайхал төрүүлж. Ядахдаа иргэд сонгогчидтойгоо уулзалт хийдэггүй юмаа гэхэд баяр наадамын мэндчилгээ дэвшүүлчих ч ухаан байсангүй гэнэ.  Энд нэгэн сонин зүйл байдаг нь эрхэм дэд дарга Эрдэнэтээс сонгогдсон атлаа тойргийнхоо хэвлэл мэдээллийн салбарыхныг том гүтгэсэн нүгэлтэй аж. Түүнийг МАХН-аас нэр дэвшихээр ёстой “сүүдрээсээ өөр нөхөргүй, сүүлнээсээ өөр ташуургүй” шахам Эрдэнэтэд ирэхэд нь сонгогчидод таниулах, сурталчилах тал дээр орон нутгийн хэвлэлийнхэн сэтгэлээрээ чадлаараа дэмжсэн гэдэг. Гэтэл УИХ-д сонгогдсоныхоо дараа “Эрдэнэтэд шантаажны сэтгүүлзүй ихэд хөгжсөн, надаас нэг сэтгүүлч арван сая төгрөг нэхсэн” гэж ярилцлага өгсөн нь жинхэнэ хүн чанаргүй хэрэг болжээ. Эрдэнэтийн хэвлэлийнхэн тэр мөнгө нэхсэн сэтгүүлчийнхээ нэр усыг хэлэхийг шаардахад мань эр хар цагаан зугтаасаар өдий хүрчээ.

 

NUUTS.mn

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших