Нууц мэдээллийн уурхай

Хууль зүйн дэд сайд асан Э.Эрдэнэжамъянд МАХН яагаад туслахгүй байна юэ ?

Нийтэлсэн: 2015-03-05 03:20:37

Манай сайт  Хууль зүйн дэд сайд асан Э.Эрдэнэжамъяны захидлын хэргийг анх нийтэлсэн. Тэгвэл 8 сая 442 мянган төгрөний торгуульд орсон экм дэд залууг  прокурор түүнд торгуулийн ялаа цаг хугацаандаа төлөхгүй бол хорих ялаар дүйцүүлж солино гэдгийг анхааруулсан гэнэ. Э.Эрдэнэжамъян энэ талаар өөрийн цахим хуудастаа “Уг нь би шийдвэр гүйцэтгэгчдээ бөөнөөр нь төлөхөд арай л амжихааргүй байна, сар бүр хэсэгчлээд төлье гэж хүсэлт тавьсан. 2 сая төгрөг тушаачихсан. Цагаан сар гэх мэтээр бас ар гэр, ахуй амьдралын шаардлагаар мөнгөний бололцоо байх байхгүй үе таарч байдаг. Гэтэл болдоггүй номтой юм байна. Огт төлөхгүй гэж ч гүрийхгүй л дээ, төрийн нэрийн өмнөөс түсхийтэл өгсөн шүүхийн шийдвэр хойно. Тэгэхдээ хаа сайгүй хямрал болоод мань мэтийн ядуу буурай иргэн байтугай том компаниуд нь өр төлбөрөө өгөхгүй гүрийцгээгээд л байгаа учрыг бас бодмоор юм гэх мэтчилэн өөрийгөө өмгөөлж суулаа. Гэтэл маний хэдхэн төгрөгийн торгууль битгий хэл 35 тэрбум төгрөгийг улсад төлөх ёстой улсууд нь уучлагдаж өршөөгдөөд л, баяр хөөр болоод байхлаар бас тиймэрхүү л санагдах юм. Одоо бас хилээр орох, гарах эрх хаана л гэж байна лээ, журам нь тийм байдаг гэнэ. Тэхээр 35 тэрбум зувчуулсан гадаад нь гэртээ харьчихдаг, мань мэт нь Эрээн, Улаан-Үдээр гарч ганц нэг хэрэгцээтэй эд хогшлоо цуглуулж болохгүй болчихдог бас муухай байна шүү тээ. Ажил төрөл хийеэ гээд ганц нэг зарласан ажилд нь анкет бөглөх гэхлээр "ялгүй байх" гэдэг шаардлагыг хаа сайгүй тавьчихсан байх юм. Улсад ажиллаж болохгүй, хувьд ажиллаж болохгүй, хуульчаа хийж болохгүй би, улс төрийн албан тушаал хашиж болохгүй, гадагшаа гарч болохгүй Монгол улсын иргэн би хаачнам, хаанаас мөнгө олж торгуулиа төлнөм” гэжээ. Түүнд Н.Энхбаярын талаас туслахгүй байгаа нь гайхалтай. Экс дэд сайдын ачаар Н.Энхтуяа, Б.Хуяг нар одоо болтол баригдаагүй гэхэд болно. Хэрвээ Э.Эрдэнэжамъян Интерполд захидал бичиж дээрх хоёр иргэнийг хайх ажиллагааг хэсэгтээ зогсоогоогүй бол Оросоос ч баривчлах боломж байжээ. Экм дэд сайд торгуулиа төлж чадахгүй байгаа нь манай томчууд хүний ач тусыг мэддэггүй гэдгийг тодоос тод харууллаа.
 

 

NUUTS.mn

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших