Нууц мэдээллийн уурхай

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг огцруулах асуудал эхэллэээ

Нийтэлсэн: 2015-03-05 01:36:32

УИХ-ын гишүүн Г.Уянга: 
-Бид Баярцогт гишүүнийг огцруулах асуудлыг оруулсан гэдгийг та бүхэн мэдэж байгаа. Гэвч Битүүний өдөр тавын даваа эхэлчисэн, гишүүд өөрсдөө I Pad дээрээ бөх үзээд сууж байсан, зарим нь халамцуу байх үйл явц дунд Ашигт малтмалын хууль, урт нэртэй хууль, Баярцогт гишүүнийг огцруулах тухай асуудал гээд олон чухал асуудлыг УИХ хэлэлцэж шийдвэрлэсэн. Бид энэ асуудлыг олон нийтийн анхаарлаас хөндийрүүлж шийдвэрлэж болохгүй гэдэг байр суурьтай байсан. Гэсэн ч ажлын цаг дуусч, мэдэгдэл хийснээр гишүүд чуулганы танхимыг орхин явсан байгаа. Мөн яг энэ үеэр буюу асуудал оруулсан гишүүдийг байхгүй байхад асуудлыг шийдвэрлсэн байгаа юм. Тиймээс бид Баярцогт гишүүний асуудлыг дахин өргөн барина. Дараагийн асуудал нь бид Монгол Улсын Ерөнхийлөгчтэй холбоотой асуудал юм. Та бүхэн мэдэж байгаа, хэд хоногийн өмнө Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж татвар төлөхөөс зайлсхийсэн хэрэгт буруутгагдан шүүхээс ял сонсоод байсан Саусгоби сэндс компанийн удирдлагууд болох АНУ-ын иргэн Жастин Капла, Бүгд найрамдах Филиппин улсын иргэн Кристобал Ж.Дэвид, Хилармон В.Кажуком ЖР нарт уучлал үзүүлсэн. Тэгвэл бид Ц.Мөнхбаярт уучлал үзүүлээч, суллаач ээ гэдэг хүсэлтийг тавьж байна. Түүний хувьд улсад учруулсан хохирол байхгүй. Ард түмэн ч гэсэн ингэж хүсэж байгаа.Капла нарын хэргийн процесс нь ном журмынхаа дагуу явж байгаа, шүүхээр эцэслэн шийдвэрлэгдээгүй байгаа хэрэг. Гэтэл Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн тухайд Монгол Улсын зарим нэг хуулийг зөрчиж уучлал үзүүлсэн байгаа юм. Монгол Улсын хуулийг зөрчин гадны улсын ерөнхийлөгчийн хүсэлтээр иргэнийг нь өршөөж, суллаж болж байгаа бол өөрийн ард иргэдийнхээ хүсэлтийг сонсож Ц.Мөнхбаярт уучлал үзүүлэх байх гэж найдаж байна.Түүнчлэн бид Үндсэн хуулийн цэцэд хэд хэдэн асуудлаар хандахаар төлөвлөж байна. Энэ бол дээр хэлсэнчлэн Монгол Улсын хэд хэдэн хуулийг зөрчиж гадны иргэнд уучлал үзүүлсэн асуудал юм. Тиймээс бид энэ асуудлаар тогтоолын төсөл санаачилж УИХ-д оруулахаар төлөвлөж байна. Хэрвээ Ерөнхийлөгч Үндсэн хууль зөрчсөн нь тогтоогдвол УИХ түүнийг огцруулах заалттай. Монгол Улс бол парламентын засаглалтай орон. Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн удаа дараа үйлдэж байгаа энэхүү хууль зөрчсөн үйлдлийг таслан зогсоох эрх УИХ-д байгаа. Тиймээс бид Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг огцруулах асуудлыг үүгээрээ эхлүүлж байна.

УИХ-ын гишүүн Х.Болорчулуун: Бид Үндсэн хуулийн цэцэд хандана
Ноён уулыг ухахыг Монголын ард түмэн эсэргүүцэж, өлсгөлөн зарлалаа. Энэ бол ард түмэн сэтгэлийн дуудлагаараа нутаг усаа хамгаалах гэсэн тэмцэл гэж ойлгож байна. Онгон дагшин энэ уулаа бид гадаадын луйврын компанид ашиглуулах нэрээр ухна гэдэг хэзээ ч байж боломгүй асуудал. Яагаад гэвэл энэ компани 10 жилийн хугацаанд 10 хүрэхгүй хувийн ашгийн төлөө ашиглах гэж байгаа гэнэ. Алтны бизнес бол маш ашигтай, нугарсан бизнес. Гэтэл 10 хүрэхгүй хувийн ашгийн төлөө ажиллах нэрийдлээр Монголд ашиг өгөхгүй бүгдийг нь цөлмөх гэж байна. Яг л Бороо Гоулдыг татваргүй аваад гарсан шигээ хөдлөж байна. Битүүний өдөр бол үнэхээр айхтар хуулиудыг нууцаар баталлаа. Монгол түмний эзэмших хувийг татваргүйгээр шилжүүлэх гэж байгаа нь Үндсэн хууль зөрчсөн асуудал. Татварт шилжүүлэх нэрээр гадныханд найр тавин өгч байгаа нь яавч хуульд нийцэхгүй. Тэр нь бүр 5 хувь хүртэл гэж байгаа юм. Тэгэхээр 1 хувь ч байж болно гэсэн ойлголт. Бид үүний цаана асар их мөнгөний ашиг сонирхол байна гэж хардаж байгаа. Тиймээс бид энэ асуудлаар Үндсэн хуулийн цэцэд хандахаар болсон.
 

 

NUUTS.mn

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших