Ц.Элбэгдорж “Капла” маягийн тусламжийг өмнө нь гадныханд үзүүлж байжээ
Монголын төрд 35 тэрбумын татварын өртэй нөхрийг Ерөнхийлөгч уучлаад явуулчихлаа. Энэ нь дэлхий дахинд Ц.Элбэгдоржийн яриад байгаа шиг цагаан пиар болсонгүй. Харин ч дурын гадныхан ирээд дураараа дургиж болдог, дуртайгаа хийж чаддаг, ядарчихсан төртэй, ямбийрсан засаглалтай улс гэж цацагдлаа. Монголын төр нь төрийн албадлагаа ашиглаад татвараа ч авч чаддаггүй гэдгийг дэлхий нийтээрээ харлаа. Шүүхийн тогтолцоо нь үнэн хүндгүй, Дээд шүүхийн шийдвэр нь эцэслэн гаргаагүй байхад төрийн тэргүүн нь дундаас нь гараа дүрээ шоронгоос гаргая гэсэн хүнээ гаргаад авчихдаг гэдгийг үзүүлсэн. Тэгвэл Ц.Элбэгдорж энэ мэтийн “туслалцааг” гадныханд анх удаа үзүүлж байгаа юм биш гэдгийг нотолсон баримтыг та харж байна. Төрийн эрхэнд гарангуутаа л тэдэнд хайр тавьж байжээ. Ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэгчийн статустай, хэзээ мөдгүй буух гэж байхдаа хүртэл амжаад “Артур Андерсон” гэдэг компаний 2.1 сая долларын төлбөрийг 265104 мянга болгон бууруулах үүрэг чиглэл өгч байжээ. Үүнд нь Сангийн сайд Б.Батбаяр мэдээж оролцжээ.
NUUTS.mn