Нууц мэдээллийн уурхай

Э.Эрдэнэжамьяанын захидлаас болж Н.Энхбаярын дүү Н.Энхтуяаг Орос, Сингапураас баривчлах боломжыг алджээ-2

Нийтэлсэн: 2015-03-03 02:09:26

…Ингээд Интерпол Монголын иргэн Н.Энхтуяа, Б.Хуяг нарыг эрэн сурвалжилах ажиллагаагаа зогсоожээ. Энэ тухай албан бичиг ч ирж. Эндээс яаран нэмэлт мэдээлэл хүргүүлж ажиллагааг дахин сэргээхийг хүссэн ч Интерполын Ерөнхий нарийн бичгийн даргын газрын Хуулийн асуудал хариуцсан хэлтсээс 2012 оны 12-р сарын 11-ний өдөр ирүүлсэн 2012/335001, 2012/334842 албан бичигт “…АТГ-аас ирүүлсэн мэдээллээс үл хамааран, Монгол улсын холбогдох яамдууд хоорондын зөрчилдөөн, тодорхой шийдэлд хүрэх хүртэл Ерөнхий нарийн бичгийн даргын газар уг хэргийг бүхэлд нь улс төр давамгайлсан шинжтэй гэсэн дүгнэлтэд хэвээр байна…” хариу ирж байдлыг улам хүндрүүлжээ. Энэ нь нэр бүхий хоёр иргэнийг эрэн хайх явдал Интерполын хэмжээнд бүрэн зогссон гэсэн үг болжээ. Сэжигтэн Н.Энхтуяа, Б.Хуяг нарыг Интерполоор эрэн сурвалжлах ажиллагаа зогссоноос болж  АТГ нь 2012 оны 12-р сарын 5-ны өдрөөс 2013 оны 4-р сарын 18-ны өдрийг хүртэлх хугацаанд тэдний талаарх мэдээллийг олж авах нөхцөл байдал бүрэн хязгаарлагдсан гэнэ. Гэтэл сэжигтэн Н.Энхтуяа нь 2012 оны 12-р сарын сүүлээр ОХУ болон Сингапур улсаар дамжин өнгөрсөн талаарх мэдээлэл тус хоёр улсын Интерполын Үндэсний товчоонд бүртгэгдсэн байсан боловч эрэн хайх ажиллагаа хаагдсан гэх үндэслэлээр Монголын Интерполын Үндэсний товчоонд мэдэгдээгүй байсан нь дараа  нь тодорхой болжээ. Хэрвээ мэдээлэл ирсэн бол Сингапураас биш юм гэхэд Оросоос баривчлах бүрэн боломжтой байжээ. Монголын тал дахин нэмэлт мэдээлэл хүргүүлж удтал хөөцөлдсөний эцэст 2013 оны 5-р сад л Н.Энхтуяа, Б.Хуяг нарыг эрэн хайх улаан булант мэдээллийг сэргээж чаджээ. Харин экс дэд сайдтан “Интерполд хэн ч өөрийнхөө болон бусдын өмнөөс мэдээлэл өгөх нь нээлттэй, ийм захиаг иргэн хүн хэн ч байсан бичиж болно. Намайг бичсэнээс болоод Интерполоор эрэн сурвалжилах  ажиллагаагаа зогсоогоогүй. Миний захидал албан ёсны хэн нэгэнд нөлөөлөх шийдвэр гаргах хэмжээний бичиг биш, АТГ-д ямар нэгэн хор уршиг учраагүй” гэж өөрийгөө өмгөөлсөн ч шүүх түүнийг Хууль зүйн дэд сайдын албан тушаалын байдлаа ашиглан мөрдөн байцаалтын ажиллагаанд санаатайгаар саад учруулсан гэмт хэрэг буруутай гэж үзэн 8.4 сая төгрөгөөр торгосон.



NUUTS.mn

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших