Нууц мэдээллийн уурхай

Улсын тэргүүний Дарханы МАН-ын хорооны 2012 оны супер амлалтуудаас…

Нийтэлсэн: 2015-03-03 01:42:45

МАН байгуулагдсаны 94 жилийн ойгоор Дархан-Уул аймгийн Монгол Ардын Намын хороо Улсын Тэргүүний намын хороогоор шалгарчээ. МАН-ын хорооны дарга  С.Насанбат  нь “Эв эеэ хичээж, хамтдаа нэг баг болон ажиллаж чаддаг зорилготой, тэмүүлэлтэй хамт олондоо баярлалаа. Мөн Дархан-Уул аймгийн Монгол Ардын Намын гишүүд, дэмжигчид та бүхэндээ маш их баярлалаа. Та бүхний минь дэмжлэг ямагт чухал байдаг” хэмээн “хайр зарлажээ”.  2012 оны сонгуульд Дархан-Уул аймгийн ИТХ-д олонхи болж 18 суудал авсан энэ “нэг баг”  амлалт бүтэх хэрэгжих эсэх нь хамаагүй хамгийн гол нь сонгогчдын чихэнд л чихэр шиг сонсогдох ёстой зарчмаар “оролцсон” агаад одоо үүндээ эргээд ороодогдож байна.  Ямар ч сонгуульд нэр дэвшигч нь улстөрийн  намын мөрийн хөтөлбөрд тусгагдаагүй зүйл амлаж болохгүй, мөнгө төгрөг хөрөнгө орсон санхүүгийн шинжтэй амлалт амлаж болохгүй гэснийг МАН-аас нэр дэвшигчид бүгдээрээ хэрхэн зөрчсөнийг хүргэе :
-Аймгийн засаг дарга, МАН-ын хорооны дарга  С.Насанбат : Орон нутгий сонгуулийн үеэр тараагдсан “Дархан-хөгжлийн загвар” нэртэй товхимолын арын 7-р хуудсанд “багт эмийн сан байгуулах, халуун усны газар барих, баг бүрд өөрийн гэсэн хогийн машинтай болох, өрх бүр цагийн ялгаатай тоолууртай болох” гэх зэрэг амлалт авсан,
-Дархан сумын Засаг дарга , аймгийн НАМЗХ-ны тэргүүн, Дубайд тансаглагч  Б.Азжаргал : “Өргөө” багт нэр дэвшсэн. Тэрээр сурталчилгаанд ашигласан товхимолдоо “Өргөө багт хэрэгжүүлэх мөрийн хөтөлбөр” гэсэн гарчиг тавьж байгаад 21-р хорооллын 1а,4,5,7,8б, 9, 11,14-р байрны инженерийн шугам сүлжээг иж бүрэн шинэчилнэ гэсэн нь мөн л намын мөрийн хөтөлбөрд тусгагдаагүй, бие даасан, хөрөнгө мөнгөний шинжтэй амлалт авсан байжээ. Энэ амлалтаа сурталчилж явахдаа “сонгуулийн сурталчилгааны явцад бусдыг гүтгэх, доромжлох, гутаах зэргээр мэдээ мэдээллийг төрөл бүрийн хэлбэрээр тараах” гэсэн заалтыг зөрчин энэ үйлдэлдээ цагдаад шалгагдан, сум дундын шүүхээс захиргааны хариуцлага хүлээсэн.
- Дархан сумын 7-р багт нэр дэвшсэн О.Чимидцэрэн : “Багт хэрэгжүүлэх ажлуудаас” гэсэн урт жагсаалтанд “100 хүүхэд хүлээн авах чадал бүхий цэцэрлэгийг 225 сая төгрөгийн өртөгтөйгээр 2012 онд засварлан ашиглалтанд оруулна”, “800 сая төгрөгийн хөрөнгө оруулалттайгаар Канад загварын цэцэрлэгийг 2013-2014 онд ашиглаланд оруулна”, “тус багийн өрхүүдэд Шарын голын нүүрсийг хямд үнээр нийлүүлнэ” гэх зэргээр гоё сайхан амлалт зөндөөг тусгаж. Түүнээс гадна О.Чимидцэрэн нь албан тушаалын байдлаа давуу тал болгон чадамгай ашиглажээ. Тэрээр “Сод Монгол” компаний Дархан дахь салбарын захирал агаад сонгуулийн сурталчилгааны үед “Гэр хорооллын амьдралд чанарын өөрчлөлт хийнэ” гэсэн уриатай сэтгүүл гаргаж нэр дэвшсэн багтаа хийх ажлаа бас л жагсааж бичиж. Түүнд нь нэгэн “чихэр” шиг амлалт байсан нь “Сод Монгол групптэй хамтран Өргөө-3 кинотеатр,номын сан барьж байгуулна” гэжээ.
- ИТХ-ын төлөөлөгч Д.Гантуул : Багийн иргэдийн чөлөөт цагаа өнгөрөөх амралт зугаалгын цэцэрлэгт хүрээлэнг Хараа голын эрэг дээр байгуулна
- ИТХ-ын төлөөлөгч Г.Алтантуяа : Бүх орцыг кодтой хаалгатай болгоно, орон сууцны оочерт багийн иргэдийг түлхүү хамруулна гэсэн. Сонгуулийн сурталчилгааны үеэр “Хангай” зочид буудалд дайллага цайллага зохион байгуулсан тул сүм дундын шүүхээс мөн л захиргааны хариуцлага хүлээлгэсэн.

 

 

NUUTS.mn

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

"МЭДЛЭГ-2024" тэмцээний шилдэгүүд тодорлоо
Нийтэлсэн: 2024-12-30 03:28:51

 

"МЭДЛЭГ-2024" тэмцээний шилдэгүүд тодорлоо

Сэтгэгдэл бичих Цааш унших

УИХ-ын гишүүд Тавантолгой түлш компанийн үйлдвэрт ажиллалаа
Нийтэлсэн: 2024-12-30 03:25:28

 

УИХ-ын Аж үйлдвэржилтийн байнгын хорооноос Тавантолгой түлш компанийн үйлдвэрлэл, үйл ажиллагааг шалгахаар

Сэтгэгдэл бичих Цааш унших

Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Нийтэлсэн: 2024-12-30 03:23:41

 

Тавантолгой түлш компани химийн бодис ашиглаж байжээ гэх мэдээллийг өнөөдөр зарим хэвлэл мэдээллийн байгууллагаар

Сэтгэгдэл бичих Цааш унших

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын мэргэшсэн зөвлөхүүд Зүүн үйлдвэрт ажиллалаа
Нийтэлсэн: 2024-12-30 03:16:23

 

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын мэргэшсэн зөвлөхүүд Зүүн үйлдвэрт ажиллалаа

Сэтгэгдэл бичих Цааш унших

Ажилнуудыг чадавхижуулах сургалтад хамруулж байна
Нийтэлсэн: 2024-12-30 03:14:49

 

Тавантолгой түлш компанийн Зүүн үйлдвэрийн Хүний нөөц, сургалтын хэсэг, ХАБЭА-н хэсгээс хамтран компанийн нийт ажилтныг сургалтад хамруулж байна. Сургалтаар Хөдөлмөрийн тухай хууль, ХАБЭА-н тухай хууль, дүрэм, журам, стандарт, галын аюулгүй байдал, Байгаль ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Борлуулалтын 380 цэгийн борлуулагчтай уулзлаа
Нийтэлсэн: 2024-12-30 03:12:19

 

Борлуулалтын 380 цэгийн борлуулагчтай уулзлаа

Сэтгэгдэл бичих Цааш унших

Тавантолгой түлш компани 89.000 тонн шахмал түлшний нөөцтэй байна
Нийтэлсэн: 2024-12-30 03:10:45

 

Тавантолгой түлш компани 89.000 тонн шахмал түлшний нөөцтэй байна

Сэтгэгдэл бичих Цааш унших

Мэргэжлээс шалтгаалах өвчлөлийн талаарх сургалтад бүх ажилтныг хамруулж байна
Нийтэлсэн: 2024-12-30 03:09:04

 

Мэргэжлээс шалтгаалах өвчлөлийн талаарх сургалтад бүх ажилтныг хамруулж байна

Сэтгэгдэл бичих Цааш унших

УГААРТАХ ЭРСДЭЛЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЬЕ
Нийтэлсэн: 2024-12-30 03:06:41

 

УГААРТАХ ЭРСДЭЛЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЬЕ

Сэтгэгдэл бичих Цааш унших

Ногоон технологи 2024 өдөрлөгт оролцож байна
Нийтэлсэн: 2024-12-30 02:50:18

 

Ногоон технологи 2024 өдөрлөгт оролцож байна

Сэтгэгдэл бичих Цааш унших