Нууц мэдээллийн уурхай

УИХ-ын гишүүн асан Х.Бадамсүрэнгийн хүү Б.Бүрэнжаргал, “Люмино” хамтлагийн Б.Батхишиг нарын шийтгүүлээгүй шалтгаан…

Нийтэлсэн: 2015-03-02 07:03:12

Манай хуулийнхан “муу л бол захын хар овоохой” гэдэг хандлагаасаа салж чадахгүй байна. 6-7 хүн хамт мөрийтэй тоглож байгаад баригдахад тэдний дундаас ганцыг нь сонгож аваад шийтгэсэн байх юм. Мөрдөн байцаагчид мөрдөөд прокурор хянаад ирсэн хэрэгт шүүх арга буюу ял оноосон ч Эрүүгийн хуульд заасан Хүн бүр хууль шүүхийн өмнө тэгш байх, шудрага ёсны, эрүүгийн хариуцлага гарцаагүй байх зарчим алдагдсан болохыг бүр тогтоолоороо дурджээ. Шүүхийн тогтоолд “Энэ гэмт хэрэг үйлдэгдсэнээс хойш 3 хоногийн дараа буюу 2014 оны 3 сарын 24-ний өдөр мөрдөн байцаагч эрүүгийн хэрэг үүсгэн мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж шүүгдэгч Г.Нямдоржоос гадна Б.Батхишиг, Ч.Мөнхбат, Б.Бүрэнжаргал, Х.Баатархүү, У.Мөнхжаргал нарыг хуулиар хориглосон мөрийтэй тоглоом тоглосон гэж сэжигтэн, яллагдагчаар татаж, хөнгөн гэмт хэрэгт холбогдуулан шалгасан боловч мөрдөн байцаагч мөрдөн байцаалтын хугацааг тодорхойгүй шалтгаанаар удаашруулж, тэднийг эрүүгийн хариуцлагад татах хугацааг өнгөрүүлж Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 2 дугаар зүйлийн 2.2, 28 дугаар зүйлийн 28.2.11-д заасан үүргээ зохих ёсоор биелүүлээгүй, прокурор мөн хуулийн 30 дугаар зүйлийн 30.1-д зааснаар хяналт тавьж чадаагүйгээс гэмт хэрэгт холбогдогч нар ял завшиж, Эрүүгийн хуульд заасан Хүн бүр хууль шүүхийн өмнө тэгш байх, шудрага ёсны, эрүүгийн хариуцлага гарцаагүй байх зарчимууд зөрчигдсөн байгааг дурдах нь зүйтэй” гэжээ. Ийнхүү УИХ-ын гишүүн асан Х.Бадамсүрэнгийн хүү Б.Бүрэнжаргал, “Люмино” хамтлагийн Б.Батхишиг нарын хүмүүс хамт тоглож байгаад баригдсан ч шийтгэлээс мултарч чаджээ. Хэрэг  явдал 2014 оны 3 дугаар сарын 21-ний өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороонд байрлах “DHL” төвийн 9-р давхарт байрлах рестораны VIP өрөөнд техас покер буюу хуулиар хориглосон мөрийтэй тоглож байхад цагдаагийнхан үйлдэл дээр нь барьжээ. Цагдаа нар дор нь бичлэг хийж. Гэрч Ц.А мэдүүлэхдээ “Манай найз Бадрахжаргал, Оргил, Баажи нар DHL-ийн байранд 9 давхарт байрлах ресторанд нь уулзахаар болсон, тэгээд би 21 цаг өнгөрч байхад тэнд очсон тэгэхэд миний мэддэг хүмүүсээс Бүрэнжаргал, Оргил, Бажи нар байсан бөгөөд тус рестораны вип өрөөнд байрлах том ширээн дээр 10 гаран хүмүүс тойроод суучихсан зарим нэг нь хөзөр тоглож байсан, ширээг тойроод миний мэдэхийн Бүрэнжаргал, Бажи хоёр бол байсан, бусдыг нь бол танихгүй, угаасаа цагдаагийн ажилтан нар бичлэг хийж байсан шүү дээ, тэр бичлэг дээр нь хэн хэн сууж байгаа нь тодорхой байгаа” гэж мэдүүлжээ. Баригдсан хүмүүс “Макао кап”  гэдэг тэмцээнд явах гэж байсан, тэгээд бэлтгэлд хийж байсан гэж нэгэн дуугаар мэдүүлж. Үүнийгээ баталж таван цагариг цахим хуудаснаас хуулбарласан 4 хуудас баримт, техас покерын холбооны гэрчилгээ зэргээ шүүхэд гаргаж өгсөн ч нотлох баримтын шаарлага хангахгүй байна гэж няцаагджээ. Ширээн дээрээс хураасан  10000 төгрөгийн дэвсгэрт 11 ширхэг, 20000 төгрөгийн дэвсгэрт 22 ширхэг, 100 юаны дэвсгэрт 1 ширхэг буюу 550.000 төгрөг, 100 юанийг улсын орлого болгохооор шийдвэрлэжээ. Ийнхүү олон хүн тоглосон боловч тэднээс зөвхөн нэг л эрүүгийн хариуцлага хүлээсэн нь хууль иргэдэд ялгавартай үйлчилдэгийг харуулсан явдал болжээ. Үүнийг шүүх өөрөө хүлээн зөвшөөрч тогтоолоороо дурдсаныг уншигчиддаа хүргэлээ.
 

 

NUUTS.mn

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших