Орос 4-р сарын 1-нээс картын системд орно
Нийтэлсэн: 2015-03-02 05:36:21
Хойд хөршид ирэх 4-р сарын эхнээс эхлээд зарим нэрийн хүнсний бүтээгдэхүүнийг картаар олгох болсоныг Худалдаа үйлдвэрийн яам нь албан ёсоор баталлаа. Гайхалтай нь энэ арга хэмжээгээ үндэсний хүнсний үйлдвэрлэлийг дэмжих зорилгоор хийж байгаа гэж тайлбарласан гэнэ. Хүнсний картаар голдуу Оросд үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг олгох аж. Гэхдээ юуны урьд бага орлоготой, амьдралын түвшин доогуур иргэдэд эхэлж карт түгээхээр шийджээ. ХҮЯ-ны мэдэгдсэнээр өрх толгойлсон эмэгтэйчүүд, олон хүүхэдтэй гэр бүлд эхний ээлжинд олгохоор болжээ. Мөн бүс нутгийн ялгавартай хандах агаад эдийн засгийн хөгжил тааруу мужууд эхэлж картын системд орох гэнэ. Ийнхүү эдийн засгийн хүндрэлээс болж Оросын Засгийн газар арга буюу энэ арга хэмжээг авахад хүрчээ.
NUUTS.mn