Нууц мэдээллийн уурхай

“Автостандарт” гурппын менежер, Сэлэнгийн гаальчин хоёр 1.5 саяын хахуулийн хэрэгт холбогджээ

Нийтэлсэн: 2015-03-02 03:57:17

Сэлэнгэ аймгийн Гаалийн газрын гаалийн байцаагч М.Э, “Автостандарт” группын менежер С.М нар нь хээл хахуул авсан, өгсөн хэрэгтээ нэг жилийн тэнсэн харгалзах ял авчээ.  Тэд 2014 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр Алтанбулаг хилийн боомтоор Автостандарт групп ХХК-ий тос тосолгооны материал сурталчилгааны бүтээгдэхүүнүүдэд чөлөөт бүсийн горимоор гаалийн бүрдүүлэлт хийж тэдгээрийг Алтанбулаг чөлөөт бүсэд хүлээлгэн өгөхгүйгээр урьдчилан үгсэн тохиролцсон гэнэ. Гаалийн байцаагч болсон явдлыг ийн мэдүүлж.  Намайг Алтанбулаг чөлөөт бүс рүү хөдлөх үү гэж хэлэхэд “Автостандарт” группын менежер машины ар талд суугаад чамтай нэг уулзъя гэсэн гэнэ.  Тэрээр зодонгоо тооч иж энэ ачаа уг нь 8 сарын сүүлчээр орж ирэх ёстой байсан юм. Оросын нутагт нилээд удчихлаа. Хэрвээ энэ ачааг чөлөөт бүс рүү оруулаад дахиад дараа нь бүрдүүлэлт хийхэд хугацаа алдах гээд байна. Мөнгөний боломж муу байгаа болохоор одоо шууд гаалийн татвар төлж чадахгүй нь ээ. Одоо байгаа 11.5 сая л байна, Та энэ мөнгийг урьдчилсан татвар гээд авчихаж болох уу, ирэх 7 хоногоос гаалийн татвараа төлчихье гэж хэлсэн гэнэ. тэгэхэд гаалийн байцаагч зөвшөөрч ачааг нь өгөөд мөнгийг нь аваад үлдэж. Харин маргааш нь ажил ихтэй байсан тул  “Автостандарт” группын менежерээс авсан мөнгөө татварын дансанд тушаахаа мартчихсан байсан гэж мэдүүлжээ. “Автостандарт групп” Бельги улсын “Ардека” компанитай гэрээ байгуулж албан ёсны дистрибьютер болж тухайн компаний бүтээгдэхүүнийг 2014 оны 4-р сараас хойш оруулж ирэн худалдан борлуулж байгаа гэж менежер нь мэдүүлжээ. Түүнийг гаалийн бүрдүүлэлт хийж байх хооронд манай компаний нярав О, нягтлан Б нар нь чингэлэгтэй ирсэн тос тосолгооны материалыг бүхээгтэй ачааны машин руу ачиж тоо ёсоор нь тулгаж бүртгэж авч байжээ. Тэд ачаагаа ачиж дуусаад гаалийн бүрдүүлэлт хийгээд гаалийн хяналтын бүсээс гарч Сэлэнгэ аймгийн Гурилын үйлдвэрийн зүүн талд цагдаагийн посттой гурван замын уулзварын орчимд зогссон гэнэ. Энэ үед “Автостандарт” группын менежер. байцаагчтай авто машин дотор ганцаарчлан уулзаад манай бараа уг нь 9-р сарын 1-ний өдөр ирэх байсан боловч 25 хоногоор хоцорч ирлээ. Улаанбаатар хотод хомсдол үүссэн байгаа юм. Энэ бараагаа Алтанбулагийн чөлөөт бүс рүү оруулахгүйгээр Улаанбаатар хот руу гаалийн бүрдүүлэлт хийгээд аваад явчихаж болох уу  гэж гуйж. “Би түүнээс удаа дараа гуйж зөвшөөрүүлж байж 1.5 сая төгрөгийг гаалийн татврын урьдчилгаа болгон өгсөн”  гэж менежер мэдүүлсэн ч шүүх тэднийг гэм буруутай гэж үзжээ.



NUUTS.mn
 

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших