Нууц мэдээллийн уурхай

ХЯ-ны жолооч “Dream” зочид буудлаас 2.6 саяын “Longines” брендын цаг “өөд нь татжээ”

Нийтэлсэн: 2015-03-02 03:25:51

Санамсаргүй олсон эд зүйлийг завшсан гэх зүйл ангиар Хөдөлмөрийн яамын жолооч Х.Р нь 960 мянган төгрөгөөр торгуульжээ. Тэрээр Чингэлтэй дүүргийн 4-р хороонд байрлах Dream /Дреам/ зочид буудлын “Элэганс” саунаас 2.6 сая төгрөгийн үнэтэй “Longines” /Лонгинес/ фирмийн бугуйн цаг олоод завшсан гэж хэрэгт холбогджээ. Уг цагны эзэн нь бүр зочид буудлын эзний дүү байж таарчээ. Эзний дүү саунаар 8 цаг 15 минутын үед үйлчлүүлэхээр ороод гучин минутын дараа гарахдаа 2 номерийн хувцасны шүүгээнд Швейцарь улсад үйлдвэрлэсэн “Longines” фирмийн 24 кратын алтан шармал бугуйн цагаа мартаж гараад 3 цаг орчмын дараа гэнэт санажээ. Тэгээд шууд Чингэлтэй дүүрэг дэх цагдаагийн хэлтэст өргөдөл гаргасан гэнэ. Уг цагийг  “Naran shop”-оос 2.6 сая төгрөгөөр худалдан авч байсан гэж мэдүүлжээ. Харин Хөдөлмөрийн яамны жолооч “би саунаас гарахаар шүүгээнээсээ хувцасаа авахад нэг цаг газар унасан байхыг харсан” гэж мэдүүлжээ. Уг нь зохион байгуулагчид өгнө гэж бодож байсан ч  мартаад авч гараад бурууджээ. Гэртээ ирээд санасан ч ажил ихтэй байсан тул цагийг өгч чадахгүй явсаар удчихсан гэж үнэнээ өчжээ.
 

 

NUUTS.mn

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших