Нууц мэдээллийн уурхай

М.Энхболд нам удирдах нь бүү хэл уралдаан ч зохион байгуулж чадахгүй

Нийтэлсэн: 2015-03-01 02:28:33

Мянга мянган монголчууд хүүхдийн эрхийн төлөө зул өргөн жагсаж байхад Монголын нударган баячууд Хүй долоон худагт хүүхдийн амийг золиослон ээлжит зэрлэг цэнгүүнээ хийлээ. Засгийн газрын тогтоолын дагуу зохиогддог гэх төвийн бүсийн “Дүнжингарав-2015” хурдан морины уралдааныг ММСУХ зохион байгуулсан. Ерөнхийлөгч нь МАН-ын дарга, алдарт М.Энхболд агаад  “Дүнжингарав-2015” нь зохион байгуулалт удирдлагын хувьд маш муу болсон. Энэ удаад эрлийз дээд нас, азарга, их нас, соёолон гэсэн насаар уралдсан ч монгол эрлийз адууны холимог учир нь олдохгүй бөөн юм болов. Өнгөрсөн жил эрлийзд уралдаж байсан адуу энэ жил цэвэр монгол болоод ороод ирсэн олон тохиолдол гарч. Эрлийз монголоо ялгадаггүй юм гэхэд морь дагасан машинаа цэгцэлж журамлаж чадсангүй. Сүүлдээ морины уралдааны уу жийпний уралдаан уу гэдэг нь ялгагдахаа болив. Автын тоос утаанд морьдыг булж, агтны босоо хийморийг уландаа гишгэх явдал энэ удаад арай  хэтэрлээ. Унасан хүүхэд нь замаа харахгүй уралдсан хүлэг нь зүгээ мэдэхгүй аймшигт явдалд элдэв осол гэмтэл гараагүй нь М.Энхболдын аз болж.  Монгол наадамын утга учир бүрнээ алдагдаж уясан морьдын хурд хүчээр гайхуулахын оронд унасан машин, өмссөн хувцас, эдэлсэн эдээрээ дээр доороо орох “аархал” болж хувирсан нь бүрэн батлагдлаа. Ийнхүү  Монгол наадмыг гутаагчид өдөр цагаар өсөж үржиж байна.Энэ том уралдааныг удирдан зохион байгуулсан холбоог төрийн том “түшээ”, намын мундаг дарга хүн тэргүүлдэг гэхээр ямар хүмүүсийг орой дээрээ гаргаад залчихсанаа ахин ухаарч олон хүн гутарсан байх даа.
 

 

NUUTS.mn

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших