Нууц мэдээллийн уурхай

Өмнөд Солонгосд араар тавигчдыг шийтгэдэг хуулиа цуцалжээ

Нийтэлсэн: 2015-02-28 09:22:19

Энэ сарын 26-нд БНСУ-ын Үндсэн хуулийн шүүх 60 жилийн өмнө батлагдсан араар тавигчдыг шийтгэх хуулийг цуцлах шийдвэр гаргажээ. Үндсэн хуулийн шүүхийн есөн гишүүний долоо нь уг хуулийн эсрэг санал өгсөн байна. Эхнэр/нөхрөө хуурахыг гэмт хэргийн хэмжээнд үзэж шийтгэдэг хуулийг 1953 онд эмэгтэйчүүдийн тэгш эрхийг хангах нийгмийн байр суурийг нь сайжруулах зорилгоор баталжээ. Уг хуулийн дагуу эхнэрээ араар нь тавьсан эрчүүдэд хоёр жил хүртэл хорих ял оноодог байж. 60 гаруй жил үйлчилсэн хуулиар нийтдээ 100 мянга гаруй хүн шийтгүүлсэн гэсэн тооцоо гарчээ. Энэ хуулиар эмэгтэйчүүд ч мөн шийтгүүлж байсан гэсэн. Тэднээс хамгийн их дуулиантай нь 2008 онд гарсан нөхрөө хуурсан гэх нэрт жүжигчин Ок Со-ригийн хэрэг агаад найман сар хоригдох ял авч байжээ. Үндсэн хуулийн шүүхийн шүүгчид дээрх хуулийн ачаар Солонгосд гэр бүлийн бат бөх байдал сайжирсан гэсэн дүгнэлт хийж хууль ач холбогдлоо өгсөнийг баталжээ. 2000 он гараад жилээс жилд энэ хуулиар шийтгүүлэгдийн тоо тогтмол цөөрч байсан гэнэ. 2004 онд 216, 2008 онд 42 хүн шийтгүүлсэн бол түүнээс хойш Солонгос даяар эхнэрээ араар нь тавьсан 22-хон эрэгтэй л баригдаж шийтгүүлжээ. Бидний байнга үздэг солонгос сериалд гэр бүлээ хуурах нь хэвийн үзэгдэл мэт гардаг агаад энэ хуулийг цуцалснаас хойш зочид буудалд цагаар өрөө авагчдийн тоо эрс өсөх гэнэ.
 

 

NUUTS.mn

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших