Нууц мэдээллийн уурхай

Борис Немцов алуулахаасаа өмнө ”Хэрвээ би зугатах юм бол хэн дарангуйллын эсрэг тэмцэх юм…” хэмээн татгалзжээ

Нийтэлсэн: 2015-02-28 07:59:24

Оросыг дарангуйлсан дэглэмийг хамгийн хүчтэй шүүмжлэгч, сөрөг хүчний удирдагч Борис Немцовыг өнгөрсөн 28-ны өдрийн орой Улаан талбайгаас 200-хан метрийн зайд Большой Москворецкомын гүүрний ойролцоо буудан хөнөөжээ. Алуурчин 7-8 удаа буудсанаас дөрвөн сум нь сөрөг хүчний удирдагчын ар нуруунд нь оносон байна. Талийгаачийн өмгөөлөгч Вадим Прохоровын мэдэгдсэнээр Немцовыг сарын өмнөөс л элдэв хэлбэрээр заналхийлэх гэнэт идэвхижиж  эхэлсэн гэнэ. Олон нийтийн цахим сүлжээгээр ч иймэрхүү утгатай сануулга, анхааруулга хүчтэй явах болж. Өмгөөөлөгч нь тэр тухайд цагдаад өргөдөл өгсөн ч ямар ч арга хэмжээ авсангүй. Алуулахаас нь хэдхэн хоногийн өмнө айж түгшсэн ойр дотныхон нь Борис Немцовыг  Оросоос гарч явахыг зөвлөхөд “Хэрвээ би зугатах юм бол хэн дарангуйллын эсрэг тэмцэх юм…” хэмээн татгалзжээ. Энэ аллага ирэх сарын 1-нээс Орос даяар эхлэх сөрөг хүчний “Весна” маршийн өмнө болсон нь анхаарал татаж байгаа аж.  Сөрөг хүчний бас нэгэн нэрт удирдагч  Михайл Касьянов “Немцовыг Кремлийн хананы дэргэд буудан хөнөөсөн нь ой тоонд багтамгүй хэрэг, гэмт этгээдүүд өөртөө ямар их итгэлтэй байсныг харуулж байгаа явдал” гэжээ.
-Литвийн ерөнхийлөгч Даля Гарбуйскайте : Борис Немцовыг  хөнөөсөн нь Орос улс өөрсдийн ард иргэдийнхээ эсрэг хядлагад татагдан орсоныг харууллаа
-Блоггер Андерс Остлунд/Герман/ : 1934 онд Кировыг энэ маягаар хөнөөсөн нь Их хядлагын эхлэл болж байсан
-Сөрөг хүчний удирдагч Гарри Каспаров: Энэ аллагыг хийхийг зөвшөөрч гарын үсэг зурсан хүний бичгийн хэв цаг хугацааны эрхэнд зайлшгүй тодроно…Хэрэв чи Путины эсрэг бол чиний амь ямар ч үнэ цэнэгүй гэсэн үг..
-“Nation” сэтгүүл : Борис Немцов авлигал хээл хахуульд идэгдсэн Путины дэглэмийг хамгийн хүчтэй шүүмжилдэг байсан. Энэ аллагыг Кремль зохион байгуулсан гэхэд итгэхэд бэрх ч зөвхөн хэт туйлширсан “эх оронч” л үүнийг хийж чадна.
-Зохиолч Энн Эплбаум : Аллага болсон даруйд Путин Оросын сөрөг хүчнийг “өдөөн хатгалга” хийх зорилгоор удирдагчаа хөнөөсөн хэмээн буруутгаж болох уу…
 

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших