Нууц мэдээллийн уурхай

35 тэрбумын өртөн Жастин Капла нар компанийхаа санхүүгийн алба руу хамаг бурууг чихжээ-1

Нийтэлсэн: 2015-02-27 01:43:31

Ерөнхийлөгчтөн “Саусгоби сэндс”-ын Жастин Капла нар уучлал үзүүлжээ. уучлал үзүүлсний гол зорилго нь татварын өр болох 35 тэрбумаа буцаан авах явдал гэнэ. Нөгөөдүүл нь Монголоос бушуухан гарахын түүс болж байгаа. Улсын яллагч нар Жастин Каплаг "Саусгоби сэндс"-ийн Ерөнхийлөгч бөгөөд гүйцэтгэх захирлаар ажиллаж байхдаа тус компанийн Санхүүгийн Ерөнхий менежерээр ажиллаж байсан Филиппин Улсын иргэн Хиларион В.Кажукомтай бүлэглэн компанийн 2011 оны санхүүгийн тайлан тэнцлийг гаргахдаа Татварын Ерөнхий хууль, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн олон зүйл заалтыг зөрчиж, татвар ногдох орлогын зардлын тоо хэмжээг зориуд нэмж, татвар ногдох орлогыг зориуд бууруулан 90 тэрбумын орлогод ногдох 17.4 тэрбум төгрөгийн буюу онц их хэмжээний татвар төлөхөөс санаатай зайлсхийсэн гэмт хэрэгт зохион байгуулагчаар оролцсон гэмт хэрэгт буруутгасан. Нөгөө нэг филиппин эр Кристобал Ж.Дэвид "Саусгоби сэндс"-ийн  Санхүүгийн Ерөнхий менежрээр ажиллаж байхдаа тус компаний Ерөнхийлөгч бөгөөд гүйцэтгэх захирлаар 2007 онд ажиллаж байсан Денис Лехү, 2008-2011 он хүртэлх хугацаанд ажиллаж байсан Дэвид Линн Бартел / нартай бүлэглэн компанийн 2007-2010 оны санхүүгийн тайлан тэнцлийг гаргахдаа мөн л 17 тэрбумын татварыг нуун даргадуулсан. Денис Лехү, Дэвид Линн Бартел нар гараад зугтаасан агаад Дэвид Линн Бартел АМГ-ын дарга асан Г.Батхуягийн найзын компанид "Саусгоби сэндс"-ийн 4 тусгай зөвшөөрлийг “дээрээс ирсэн шийдвэр” гээд шилжүүлж байсан. Жастин Капла нь мөрдөн байцаалтын эхнээс л амиа хамгаалж эхэлсэн гэнэ. Нөгөө хоёр филиппин нь мөн адил. Жастин Капла нь "Саусгоби сэндс" ХХК-ний санхүүгийн алба бүх тайланг гаргадаг. Үүний дотор татварын тайлан ордог. Татварын тайланг ахлах нягтлан бодогч болон Санхүүгийн ерөнхий менежер мэргэжлийн хувьд хянаж гарын үсэг зурдаг байсан. Би монгол хэл мэдэхгүй, мөн санхүүгийн мэргэжлийн хүн биш учраас татварын тайлангийн хүснэгтийг хараад ойлгохгүй тул зөвхөн тухайн жилд хэдий хэмжээний орлого, зарлага гарсан, татвар төлсөн зэргийг хараад гарын үсэг зурдаг. Харин манай санхүүгийн албаны хүмүүс үнэн зөв тайлан гарсан эсэхийг нягталдаг байсан” гэж мэдүүлж тэдэн лүү бурууг чихжээ. . Хиларион В.Кажуком нь “Би нягтлан бодогчоор 32 жил ажилласан, туршлагатай чадварлаг мэргэжилтэн ба нэр хүндтэй мэргэжилтэн гэж үнэлэгддэг” гэж өөрийгөө магтаад “монгол хэл мэдэхгүй тул тэдгээр тайланг хуурамч гаргаж, засах боломжгүй, би зүгээр цалин авдаг л ажилтан, санхүүгийн Ерөнхий нягтлан бодогчийн хувьд Монгол мэргэжлийн нягтлан бодогч нарт итгэж байсан” гэх зэргээр өөрөөсөө займчуулжээ. Кристобал Ж.Дэвид нь “Би хөдөлмөрийн гэрээний дагуу тогтмол цалин авдаг энгийн нэг ажилтан юм. Хөдөлмөрийн гэрээнд татвар ногдох орлогыг багасгах зорилгоор компанийн орлогыг нуун дарагдуулах юм бол шан харамж өгнө гэсэн заалт байхгүй” гэсэн мэдүүлэг өгч монгол хэл мэддэггүй  гэж бас л өөрийгөө хамгаалжээ./үргэлжлэл бий/.
 

 

NUUTS.mn





 

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших