Нууц мэдээллийн уурхай

Ерөнхийлөгчийн уучлалд хамрагдсан “азтай” Жастин Капла нар гэж хэн бэ ?

Нийтэлсэн: 2015-02-27 01:13:17

Монголд гадныхан дураараа дургиж юу хүссэнээ хийж байдгийн жишээ бол “Саусгоби сэндс”-ын Жастин Капла нарын хэрэг юм. 35 тэрбум буюу асар их хэмжээний татварыг төлөхөөс зайлсхийсэн хэргээр ял шийтгэгдээд байгаа гадныхан шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг үл тоомсорлон давж заалдах болон хяналтын шатны шүүхийг шууд алгасан Ерөнхийлөгчийн уучлалд хамрагдсан. Тэгвэл Монголд ирээд татвар төлөлгүй асар их ашиг хийж болдог гэдгийг баталсан  Жастин Капла нар гэж хэн бэ ?
-Америкийн Нэгдсэн Улсын иргэн Жастин Капла нь 1973 оны 5 дугаар сарын 3-ны өдөр АНУ-ын Минесото мужийн Миниаплес хотод төрсөн, 41 настай эрэгтэй, дээд боловсролтой, бизнесийн удирдлагын магистр, металлургийн инженер мэргэжилтэй, 2011 оны 6 дугаар сарын 3-ны өдрөөс 2013 оны 2 дугаар сарын 1-ний өдрийг хүртэлх хугацаанд “Саусгоби сэндс” ХХК-ний Ерөнхийлөгч бөгөөд гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан, одоо “Засаг чандмань” ХХК-д үйл ажиллагаа хариуцсан захирлаар ажилладаг гэх,  эхнэр 2 хүүхдийн хамт амьдардаг,

-Бүгд Найрамдах Филиппин Улсын иргэн Хиларион В.Кажуком ЖР 1960 оны 10 дугаар сарын 08-ны өдөр Филиппин улсын Кабанатуан хотод төрсөн, 54 настай, эрэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, 2011 оны 7 дугаар сарын 6-ны өдрөөс 2012 оны 6 дугаар сарын 20-ны өдрийг хүртэлх хугацаанд “Саусгоби сэндс” ХХК-ний санхүүгийн Ерөнхий менежерээр ажиллаж байсан, одоо тодорхой эрхэлсэн ажилгүй гэх, Филипин Улсад ам бүл 5, эхнэр 4 хүүхдийн хамт оршин суух бүртгэлтэй,

-Бүгд Найрамдах Филиппин Улсын иргэн Кристобал Ж.Дэвид нь 1956 оны 7 дугаар сарын 25-ны өдөр Филиппин Улсад төрсөн, 58 настай, эрэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, 2007 оны 8 дугаар сарын 1-ний өдрөөс “Саусгоби Сэндс” ХХК-ний нягтлан бодох бүртгэлийн менежерээр ажиллаж байгаад 2009 оны 12 дугаар сарын 01-нээс Санхүү, нягтлан бодох бүртгэлийн ерөнхий менежерээр томилогдож 2011 оны 6 дугаар сарын 6-ны өдрийг хүртэлх хугацаанд “Саусгоби сэндс” ХХК-ний Санхүүгийн Ерөнхий менежерээр ажиллаж байсан, одоо “Монголиа Минералс” компанид хянагчийн албан тушаал хашдаг гэх, Филиппин Улсад ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт оршин суух бүртгэлтэй гэнэ.


 

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших