Нууц мэдээллийн уурхай

Шороон замын тээвэрлэлтийг зогсоох талаар санал нэгдлээ

Нийтэлсэн: 2015-02-22 03:34:08

Өмнийн говийн байгаль орчныг хамгаалах, орон нутгийн иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцлийг бүрдүүлэх, тээвэрчдийн хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах, тусгай зориулалтын авто замаар тээвэрлэлт хийх Монгол Улсын стандартыг мөрдүүлэх нь уул уурхай тойрсон тулгамдсан асуудлуудын нэг болоод байна. Дээрхи асуудлыг шийдвэрлэх зорилтын хүрээнд Таван толгой – Гашуун сухайт чиглэлд тээвэрлэлтийн үйл ажиллагаа эрхлэгч 50 гаруй аж ахуйн нэгжийн төлөөлөл болон тус чиглэлийн хатуу хучилттай, хүнд даацын авто замыг эзэмшигч “Эрдэнэс Монгол” ХХК, зам хариуцагч “Гашуун сухайт авто зам” ХХК, олборлогч уурхайнуудын төлөөлөл оролцсон зөвлөгөөн зохион байгуулагдлаа. Зөвлөгөөний үр дүнд тээвэрлэлт эрхлэгч аж ахуйн нэгжүүдийн зүгээс шударга өрсөлдөөнийг бий болгох, байгаль орчны тэнцвэрт байдлыг хангах үүднээс шороон замын тээвэрлэлтийг бүрмөсөн зогсоох нь зүйтэй гэж үзэж төрийн эрх бүхий байгууллагаас шийдвэртэй арга хэмжээ авахыг хүссэн ил захидал илгээлээ. Түүнчлэн төр, хувийн хэвшлийн харилцан ашигтай хамтын ажиллагааг бэхжүүлэх үүднээс “Эрдэнэс Монгол” ХХК-ийн зүгээс Таван толгой – Гашуун сухайт чиглэлийн автозамын тарифыг 1,5 ам.доллараас 1,25 ам.доллар болгон бууруулж, төлбөрийн уян хатан нөхцөлтэй болгон өөрчлөх ажлыг зохион байгуулахаар болов.
 

 

NUUTS.mn

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших