Нууц мэдээллийн уурхай

Халхын шоронд гар утас хэрэглэдэг хоригдол хянагчтайгаа зодолджээ

Нийтэлсэн: 2015-02-16 07:13:18

Шоронд гар утас хэрэглэдэг тухай яриа оргүй биш болох нь батлагдсан хэрэг гарчээ. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын харьяа хорих 427-р ангийн хашаан дотор байрлах нийтийн бие засах газрын гадна  хүмүүжигч А.М нь хянагч Л.Д-гийн “гар утас хэрэглэсэн байна, хураалга” гэсэн хууль ёсны шаардлага тавихад гар утсаа хураалгахгүй хэмээн маргалдаж хянагчид хүч хэрэглэн энгэрийн камерийг нь эвдэж. Энэ хэрэгт бас нэг хоригдол оролцон туслахаар өөр нэг хянагчийн нүүр лүү нь цохиж унагасан гэмт хэрэг үйлджээ. Дээрхи хэргийн улмаас нэг хянагчийн 370 мянган төгрөгний үнэтэй энгэрийн камер эвдэрчээ. Хянагч нар мэдүүлэхдээ “ хэрэг гардаг өдөр би харуулын бага даргаас өгсөн үүргийг хэрэгжүүлж ялтнуудад үзлэг хийсэн, энэ үед М-ийн өмдний салтаанаас хориотой эд зүйл болох гар утас гарч ирсэн, хураах гэтэл эсэргүүцэл үзүүлсэн тул ахлагч Б-г дуудан туслалцаа авсан, ингээд бид хоёр ялтнаас гар утсыг нь авч чадсан, харилцан ноцолдох үед ялтан М нь миний энгэрт байсан камерын утаснаас татаж унаган эвдсэн” гэжээ. Нүүрэндээ цохиулсан хянагч Б нь “хоригдолд гар утас байгааг хянагч М хэлэхэд бид хоёр хамжиж байж хурааж авсан, энэ үед өөр нэг ялтан О ирээд миний нүүрэн тус газар цохиж хамар хугалсан” гэжээ. Гар утастай байсан хоригдол хориотой эд зүйл хэрэглэж байснаа хүлээж. Тэрээр гар утсаа хураалгасан ч см картаа өгөхгүй гэж хянагч нартаа эсэргүүцэл үзүүлсэн гэнэ. Харин  хянагчдаа гар хүрсэн хоригдол болсон явдлыг өөрөөр мэдүүлэн “бие засах газрын хажууд хянагч нар нэг хоригдолыг боож унагахад тэнд байсан ялтнууд наад хулгайчаа аллаа та нар гэж орилолдсон, боолгосон хоригдлын амнаас цагаан хөөс сахарч байхаар нь би боолтыг нь тавиулах гэж хянагчтай ноцолдсон, бид хэдий шоронд байгаа ч нэг нэг нэгнийгээ өмөөрөх учиртай гэж бодоод боолтыг тавиулах гэж хянагчийн нүүрэн тус газар цохьсон” гэж хэргээ хүлээжээ. Хоёр хоригдол хориотой эд зүйл болох гар утас хэрэглэсэн, хянагчийн хууль  ёсны шаардлагыг эсэргүүцсэн, бие махбодод нь гэмтэл учруулсан хэрэгтээ эдэлж байсан ял нь  дээрээ 1.3-1.8 жил тус тус нэмүүлсэн гэнэ.

 

 

NUUTS.mn

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших