Нууц мэдээллийн уурхай

НМХГ-ын даргаар ХМХГ-ын дарга асан Л.Төгсбаяр яригдаж байна

Нийтэлсэн: 2015-02-16 03:13:09

МАН-ын Ажлын албаны дарга Ш.Раднаасэд нь МХЕГ-ын даргын үүрэг гүйцэтгэгчээр томилогдсон. Түүний дараагаар удаах албан тушаалд нь шадар сайдын фракцаас нэр дэвшигдээд хэлжээ. Одоогийн байдлаар НМХГ-ын даргад ХМХГ-ын дарга асан Л.Төгсбаяр яригдаж байгаа гэнэ. Түүнийг өнгөрсөн онд МХЕГ-ын дарга Д.Батмөнх халсан. ХЦХГ-ын дарга асан Л.Төгсбаярыг шадар сайдын ойрын хүрээлэлд багтдаг гэж ярьдаг. Түүнтэй хамт ХМХГ-ын Экспорт, импортын хяналтын хэлтсийн даргын албан тушаалыг хашиж байсан Б.Хосбаяр мөн буцаж ирж магадгүй гэнэ. Хэлтсийн даргыг ээлжийн амралттай байхад нь тушаал бууруулсан нэрээр албан тушаалыг нь авсан. Тэрээр үүнийг Д.Батмөнх нарын явуулсан улстөрийн зорилготой ажиллагаа гэж үзэж тухайн үед эсэргүүцэж байжээ. Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч байхаасаа эхлээд Д.Батмөнх нь ХМХГ-ыг “оролдож эхэлсэн” гэнэ. 2014 оны 1 дүгээр сарын 22-ны өдөр баталсан 01/09 дугаар удирдамжаар ХМХГ-ын болон улсын байцаагчдын үйл ажиллагаанд Хяналт шинжилгээ, үнэлгээний хэлтсийн дарга Я.Ариунзул, улсын ахлах байцаагч Л.Энхбаяр, улсын байцаагч Ж.Нарантуяа нарын бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг хяналт шалгалт хийж гаргасан танилцуулгадаа Экспорт, импортын хяналтын хэлтсийн дарга Б.Хосбаярыг  хэлтсийн үйл ажиллагааг удирдлага, зохион байгуулалтаар хангаж ажиллах албан үүргээ хангалтгүй биелүүлсэн, хэлтсийн ажиллах чиг үүргийг тодорхой болгох, түүнд нийцүүлэн улсын байцаагчдын ажлын байрны тодорхойлолтыг шинэчлэх талаар санаачлага гарган ажиллаагүй, хэлтсийн шуурхай хурал хийдэггүй, ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүргээ хангалтгүй биелүүлсэн байна гэж дүгнэжээ. Түүнчлэн уг шалгалтыг Хилийн мэргэжлийн хяналтын улсын байцаагч Д.Б-ын  гомдлын дагуу хийсэн гэх боловч уг улсын байцаагч нь дараа нь “ Би Б.Хосбаяр даргад холбогдуулж гомдол гаргаагүй, газрын дарга Төгсбаярт холбогдуулж ёс зүйн асуудлаар гомдол гаргасан...” гэсэн мэдүүлсэн гэдэг.


 NUUTS.mn

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших