Х.Болорчулуун гишүүн тойргийнхоо өндөр настнуудын гарыг тэнийлгэв
УИХ-ын гишүүн Х.Болорчулуун Дорнод аймгийн төвийн 55-аас дээш насны бүх ахмадуудад 10 кг гурил тараалаа. Жил бүр сар шинийн босгон дээр гишүүн ийнхүү хөгшчүүдэд бэлэг өгдөг. Үүнийг нь зарим хүмүүс улс төржүүлдэг хэдий ч ядарсан хэдэн хөгшчүүлд хэрэг болох нь дамжиггүй. Тэтгэвэрийн зээлгүй өндөр настан гэж одоо бараг айхгүй байх. Тэгэхээр сарынхаа буузны гурилыг ч болтугай үнэгүй авсандаа хөгшид олзуурхаж сууна.
NUUTS.mn