Нууц мэдээллийн уурхай

Туркийн хэвлэлд Валентины баяр тэмдэглэхээр Монголоос ирсэн хос усанд осолдож амиа алдсан тухай бичжээ

Нийтэлсэн: 2015-02-13 02:13:29

Манай улсын хоёр иргэн Истанбулд хотод усанд осолдож амиа алдсан талаар  Туркийн хэвлэлээр мэдээлжээ.  Тэгвэл тус улсын “Hurriyet Daily News” сонинд  “ Монгол Улсаас Валентиний өдрийг тэмдэглэхээр ирсэн залуу хосууд Босфорын хоолойн усанд осолдож нас баржээ” гэсэн мэдээ гарчээ. Сонины мэдээллийг үндэслэн болсон явдлыг дурдахад эхлээд найз залуу нь ус руу хөл алдаж унасан бөгөөд найз бүсгүй нь түүнийг аврахаар араас нь ус руу орсон байна. Удалгүй буюу хоёрдугаар сарын 11-ны өдөр албаныхан хосуудын цогцсыг олжээ. Эрэгтэй С нь Швейцарь улсад сурдаг оюутан байсан бол эмэгтэй Сарангэрэл нь энэ сарын 11-ний өдөр тус хотод очоод байжээ. Швейцарь улсад сурдаг оюутан Бат-Эрдэнийн Сэрээтэр болон түүний найз бүсгүй Дорлигжавын Сарангэрэл нар  нь хоёрдугаар сарын 07-ны өдөр Истанбулын Бешикташ дүүрэгт байрлах 5 одтой зочид буудалд байрласан байна. Албаныхны мэдээлснээр Сэрээтэр нь зочид буудлын гадна тавцан дээр алхаж явах үедээ тэнцвэрээ алдаж ус руу унасан бөгөөд найз охин Сарангэрэл нь түүнийг аврахаар ус руу үсэрчээ. Ослыг харсан зочид буудлын ажилчид осол болсон газар аралтай очсон боловч залуу хосууд аль хэдийн амиа алдсан байжээ. Албаныхан аврах ажиллагаа явуулсны эцэст цогцосуудыг гаргаж авчээ. Цагдаагийнхан хэргийг мөрдөн шалгах ажиллагааг эхлүүлсэн бөгөөд уг осол зочид буудлын хяналтын камерт бичигдэж үлдсэн байна. Сэрээтэр нь Бат-Эрдэнийн хүү, харин түүний найз бүсгүй болох Сарангэрэл нь тус улсын Хууль Зүйн сайд Дамбийн Дорлигжавын охин байсан гэх мэдээлэл байна. Гэвч яг өнөөдрийн байдлаар тогтоогоогүй. Хэргийг шалгаж байна.” хэмээн нийтэлжээ. Уг хэрэгт тус улсад суугаа манай улсын ЭСЯ-ныхан ажиллаж байгаа юм. Мөн Анкара дахь Элчин сайдын яамнаас энэ талаарх мэдээллийг ГХЯ-нд хүргүүлээд байгаа аж. Одоогоор ХЗ-н сайд Д.Дорлигжав турзэд очсон бөгөөд Истанбулд суугаа ерөнхий консул Э.Мөнх-Очир үйл ажиллагааг зохицуулж байгаа гэнэ.
 

 

NUUTS.mn

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших