Нууц мэдээллийн уурхай

Есүгэн охины үхлийн нэгэн буруутан “Орд гео” компани үнэ тогтворжуулах хөтөлбөрөөс 1.5 тэрбумын хөнгөлөлттэй зээл авчээ

Нийтэлсэн: 2015-02-13 02:00:10

12 настай охиныг “Орд гео” компаний 50 метрийн помп дарж унан амийг нь авч одсон. Энэ хэрэгт тус компаний захирал Б.Саранхүү, “Орд гео” ХХК-д бетон зуурмаг шахагч автопомпны оператор Г.Гантөмөр, Орд гео ХХК-нд бетон зуурмаг шахагч автопомпны туслах ажилтан Б.Дашням нар нь гэс буруутай тогтоогдсон. Б.Саранхүү нь “Орд гео” компаний ерөнхий захирлаар ажиллаж байхдаа Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа эрүүл ахуйн тухай хуулийн олон зүйл ангийг зөочсөнөөс гадна хамгийн ноцтой нь өөрийн компанид ажиллаж байсан Г.Гантөмөр, Б.Дашням нарыг сургалтанд хамруулаагүй гэж яллах дүгнэлтэнд тусгасан байсан. Мөрдөн байцаалт шүүх хуралдаанй үеэр Б.Саранхүү нь хариуцлагаас мултрах гэж оролдож байсан гэнэ. Тэрээр “би ажил лдглгч л болохооё өдөр тутмын ажлыг зохицуулдаг хүн биш” гэж мэдүүлсэн гэнэ.  Мөн түүний компаний автопомпод ажил олж өгдөг “Буянтрак” компаний Б.Буянтэгш нь над биш харин манай үйлдвэрийн дарга Найдансүрэнтэй уулзаж гэрээ хийсэн гэж өөр хүн лүү түлхжээ. Гэтэл “зуучлагч” Б.Буянтэгш нь “Орд гео” компани  50 метр өндөртэй помп оруулж ирсэн гэдгийг сонсоод “…ажилд зуучилж өгнө, төлбөр тооцоог нь би хийнэ, түүнээс зуучлалын хөлс болгож 5 хувийг нь авна гэсэн санал тавьсан…ажилд зуучлах, төлбөр тооцоог нь барагдуулах тал дээр Б.Саранхүү захиралтай найдвартай ажилд зуучлаад эргүүлээд төлбөр тооцоог нь барагдуулах бүрэн боломжтой юм байна гэж бодож хамтран ажилладаг болсон” гэж мэдүүлсэн нь хоёр захирал хамтран ажиллахаар уулзаж байсныг баталсан мэдүүлэг болжээ. Туслах машин Б.Дашням нь “помп байрлуулах газраа заалгаад  данхраадаа дэлгэхэд помпны хойд хоёр данхраад гүйцэд дэлгэгдээгүй, тэгээд Гантөмөрөөс асуухад болно, өмнө нь тэгж ажиллаж байсан гэж хэлсэн тул удирдлага гуйж аваад сумаа дээш нь өргөсөн, тэгтэл помпны баруун урд талд газар нь цөмрөх гэж байна гэж Гантөмөр хэлэхэд нь би помпны сумыг ертөнцийн зүгээр баруун тийш эргүүлтэл помп саваад унасан” гэж мэдүүлжээ. Хамгийн эмгэнэлтэй нь помпын хойд хоё данхраад дутуу дэлгэгдэж байгааг тоогоогүй ахлах машинч Г.Гантөмөр нь помп саван хөөрхий охиныг дарж унах үед кабиндаа хуушуур идээд сууж байжээ. Шүүх хуралдаан дээр талийгаачийн аав хэрэгт холбогдсон “Орд гео” зэрэг компаниудын захирлуудын арьсаа хамгаалах гэсэн хүн чанаргүй үйлдлийг нь жигшиж байгаагаа хэлж байжээ. Тэрээр “Шүүгдэгч нар өөрсдөө хүнлэг бус авир гаргаж мэдүүлэг өгдөг юм байна. Энэ нь миний жигшил зэвүүцлийг төрүүлж байна, Г.Гантөмөрийн хувьд помпны сургалтад суугаад юм сурсан байна уу, сураагүй байна уу өмгөөлөгч нар нь янз бүрээр тайлбарладаг. Ингэж эргүү, тэнэг хүн шиг энд худлаа ярих ямар хэрэгтэй юм бэ? Өөрийнх нь хэт хэнэгггүй байсан, ажлын байран дээрээ хөлөө буулгаад явж байх ёстой хүн хоолоо идээд кабиндаа сууж байсан тийм л хүн. Одоо энэ олон захирал бүгд өөрсдийгөө буруугүй гэж байна, Эцсийн дүнд хэн нэгэн буруутай гэдгийг Монгол Улсын шүүх, шүүгч, прокурор нотолж өгөөсэй гэсэн туйлын хүсэлтэй байна” гэж хэлж байсан.

 

 

NUUTS.mn

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших