“Суперболл”-ын нээлтийн ёслол дээр Кети Перри эмэгчин бар болон хувирчээ
Нийтэлсэн: 2015-02-12 08:27:47
Америк хөлбөмбөгийн Үндэсний лигийн “Суперболл” тоглолтын нээлтийн ёслолийг 30 настай дуучин Кети Перри жинхэнэ амилуулах шиг болжээ. Америк даяар энэ тоглолтыг зурагтаар 112.5 сая хүн үзсэн гэсэн тооцоо гарчээ. Нээлтийн ёслол дээр 11.6 мянган ширхэг Сваровскийн шигтээ суулгасан эмэгчин барыг санагдуулам хувцастай гарч ирсэн Кети Перри уянгалаг хүчтэй хоолой, тачаангуй бүжиглэлтээрээ үзэгчдийн цөсийг хөөргөжээ. Хамт тоглосон 50 настай гитарчин Ленни Кравитц хүртэл биеэ барьж дийлэлгүй “араас нь нийлж” зэрлэг байгаль дээр эр бар нь эмэгчинээ эзэмдэж байгааг харуулсан гэнэ.
NUUTS.mn