Хүчиндүүлсэн гэх охины дөрвөн өөр мэдүүлгээс…
Нийтэлсэн: 2015-02-12 08:14:41
Сүүлийн үед охид бүсгүйчүүд өөрсдөө сайн дураар бэлгийн харьцаанд орчихоод дараа нь хүчиндүүлсэн гэх нь олонтоо гардаг болсон гэнэ. Булган аймгийн Булган сумын 5-р баг ….. тоотод 15 настай, насанд хүрээгүй Б.З-г С.Ш нь хүчиндсэн, Н.Э нь охины өмд, гутлыг нь тайлж өгөх зэргээр дэмжлэг үзүүлэн хамжигчаар оролцсон, улмаар хүч хэрэглэн хурьцал үйлдэхийг завдсан гэмт хэрэгт хохирогч дөрвөн өөр мэдүүлэг өгч мөрдөн байцаах ажиллагааг хүндрүүлсэн гэнэ.
-Насанд хүрээгүй хохирогч Б.З-гийн нь 1-р удаа өгсөн “тэр өдөр би гэртээ ус авах гээд байж байхад найз С.Ш надруу залгасан.Тэгээд бид хоёр хамт усанд явсан... Тэр айлд ороход гэрт нь тэр ахаас өөр ямар нэгэн хүн байгаагүй ганцаараа байсан. Тэр ах ганцаараа Кружка нэртэй пиво нэгийг задалж уугаад талдаа орчихсон, Ерөөл нэртэй 0,5 литрийн савалгаатай 1шил архи тавьчихсан байсан ба мөн талд нь ортол уучихсан байсан. Тэгээд тэр архи пивоноосоо хийж өгөхөөр нь амсаад л өгсөн. С.Ш нь хийж өгсөн архи, пивоноос аль альнаас нь уусан. Надад хоёр удаа пиво хийж өгөхөөр нь амсаад өгсөн ба 3 дахиа хийж өгөхөд би уухгүй гэхэд “яасан овоо муу гичий вэ гээд миний зүүн нүдрүү тэр ах гараараа 2 удаа цохиод авсан” тэгсэн С.Ш байгаа юм бэ гэхэд тэр ах ойролцоо байсан сүхний модон ишээр нь ар нуруунд 1 удаа цохиод авсан. Тэгсэн чинь С.Ш ухаан алдаад уначихсан. Ухаан алдаад унасны дараа намайг нэг мөсөн алчихья гээд намайг дэгээдэж унагаагаад баруун талынх нь орон дээр унахад дээр минь сууж байгаад амыг минь гараараар дарсан. Тэр үед ээж над руу залгахад тэр ах утсыг маань аваад хана руу шидчихсэн. Тэр залуу тухайн үедээ жинсэн өмдтэй байж байгаад өмдөө тайлсан байсан. Тухайн үед л харахад өмдөө өвдөгөө хүртэлээ шувталсан байсан. Бэлгийн харьцаанд бол ороогүй. Би тухайн үед эсэргүүцсээр байгаад тийм зүйл хийгээгүй. Тухайн үедээ миний сарын юм ирчихсэн байсан ба ноцолдож байгаад газар уначихсан чинь шалан дээр нь сарын тэмдэг гарчихсан. Тэгсэн С.Ш түмпэн авчирч шалны алчуураар цэвэрлэсэн..гэжээ.
-Хоёрдахь удаагийн мэдүүлгээр : Тэр залуу жинсэн өмдтэй байж байгаад өмдөө тайлсан байсан.Өмдөө өвдөг хүртэл шутвталсан байсан.Бэлгийн харьцаанд бол ороогүй.Тухайн үед эсэргүүцсээр байгаад тийм юм болоогүй.С.Ш ч гэсэн надтай баруун талын орон дээр нь зэрэгцэж сууж байгаад намайг тэвэрч аваад орон дээр хэвтүүлээд миний өмдийг тайлах гээд ноцолдсон юм.Тэгсэн тэр ах нь хүрч ирээд гутлыг тайлаад өмдийг маань хамт тайлалцсан….тэгээд босоод явсан ба би хувцасаа өмсөх гэхэд тэр ах нь над руу дайрсан” гэжээ.
-Гуравдахь удаагийн мэдүүлгээр “С.Ш миний дээр гараад бэлгийн ажил хийж байхад араас нь Б гэх залуу нь цээжээрээ нүцгэн өмдөө шувталчихсан Шинэбаярыг миний дээрээс буулгах гээд нуруунаас нь зулгаагаад чимхээд байсан” гэжээ.
-Хамгийн сүүлийн удаа мэдүүлэг өгөхдөө “...тухайн өдөр Б ахыг бие засах гээд гарах хооронд С.Ш-тэй бэлгийн харьцаанд орсон ба би зөвшөөрсөн нь үнэн, бид хоёр найзалж байсан, бэлгийн харьцаанд орж байсан гэж ойлгож болно” гэж дөрвөн өөр янзын мэдүүлэг өгчээ.
NUUTS.mn