Нууц мэдээллийн уурхай

ШУТИС-ын удирдлага ромбо хийлгүүлнэ гээд 13.4 сая төгрөгөө алджээ

Нийтэлсэн: 2015-02-12 04:00:37


ШУТИС-д уг нь Худалдан авах албаны дарга Б.Очир, Эдийн засаг хөгжлийн тэргүүн проректор Д.Батчулуун гээд төгсөх хэдэн оюутныхаа ромбыг хэл амгүй хийлгэчихээр мэдлэг чадвартай дарга албан тушаалтан зөндөө байдаг гэнэ. Гэсэн ч өнгөрсөн жил төгсөлт болоход ромбо ч үгүй, мөнгө ч үгүй сууж байсан нь  сургуулийн түүхэнд анх удаа болсон гутамшигтай явдал гэгдэг. Үүний маргаан одооч дуусаагүй явна. ШУТИС нь 2014 оны 3-р сард  “Гэрэлт-дива” гэдэг компанитай энгэрийн тэмдэг/ромбо/ 5000 ширхэгийг нэг бүрийг 6700 төгрөгөөр үнэлэн нийт 33.5 сая  төгрөгний гэрээ байгуулан 13.4 саяын урьдчилгаа өгөөд эцэст нь баахан буруу хийгдсэн ромботой хоцорчээ. Нийлүүлэгч компаний баталж байгаагаар  ШУТИС-ийн урьд нь хийлгүүлж байсан тэмдэг нь Хятадад үйлдвэрлэгдсэн арын 3 үсэг нь арилчихсан, шороон будагтай будаг нь хуулагддаг,хооронд нь наасан наалт нь салж унадаг тэмдэг байсан  гэнэ. “Гэрэлт-дива”-гийнхан тэрийг нь сайжруулж, будгийг нь бэхжүүлэн лак түрхсэн байгаа хэзээ ч будаг нь ховхорч унахгүй, үсэг нь бүрэн гарсан, салах эрсдэлгүй сайхан ромбо Солонгосд хийлгүүлж нийлүүлжээ. Гэтэл 2014 оны 6-р сарын дундуур “Зоос гоёл”-ын үйлдвэрт ШУТИС  нь 1900 ширхэг энгэрийн тэмдэгний захиалга өгч хийлгүүлж байна гэсэн мэдээлэл авагдаж үүний дагуу  Худалдан авах албаны дарга Б.Очиртой утсаар ярихад “үгүй” гэсэн хариу өгсөн гэнэ. Гэсэн ч энэ мэдээлэл нь баттай болохыг нягтлаад  ШУТИС-ийн эдийн засаг хөгжлийн тэргүүн проректор Д.Батчулуунд хандан албан тоотуудыг тус тус бичиг хэргээр нь дамжуулан өгч үлдэгдэл мөнгөө нэхжээ. Харин ШУТИС үлдэгдэл мөнгөө өгөхөөс татгалзсан төдийгүй өөдөөс нь урьчилгаагаа нэхэж. “Гэрэлт дива”-гийн нийлүүлсэн сургуулийн өгсөн загвараас өөр, стандартын шаардлага хангахгүй байсан гэнэ. Энгэрийн тэмдэгийн дэвсгэр суурь өнгө будаг зөрсөн, энгэрийн тэмдэгний орой хэсэгт байрлах соёмбо тэмдэгний илэрхийлэл бүрэн харагдахгүй, дүрс нь тодорхой бус, тэмдэгний суурь хэсэгт байрлах ШУТИС гэсэн бичигний үсэг нь хоорондоо наалдсан "Ш" үсэг нь тодорхой харагдахгүй, дунд хэсэгт байрлах манай сургуулийн илэрхийлэл болсон хүрд бүхий тэмдэг нь хэт томорсон, суурь хэсэгт байрласан ШУТИС гэсэн бичгийг дарсан зэрэг алдаа доголдол илэрчээ. Ингээд бөөн маргаан дэгдэж хуулийн байгууллагад хандахдаа хүрсэн гэнэ.

NUUTS.mn

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших