Нууц мэдээллийн уурхай

Эрхэм дэд дарга Н.Эрдэнэбилэг энэ ажлаа эргэж шалгасан болов уу ?

Нийтэлсэн: 2015-02-12 03:03:43

Оны өмнөхөн ажлаа бүрэн дуусгаагүй Лаки лайф” гэх компанид тухайн үеийн Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Байгаль орчин, ногоон хөгжлийн  газар дуавуу байдал олгож ажлаа бүрэн дуусгаагүй байхад нь санхүүжилт өгсөнөөс гадна дутуу ажлыг нь хүлээгээд авчихсан байсан. Болсон явдлыг эргэн сөхөхөд “Усны сан бүхий газрын энгийн хамгаалалтын бүсийг тэмдэгжүүлэх” ажлын тендерт шалгарсан “Лаки лайф” шалгарч  Байгаль орчин, ногоон хөгжлийн газартай өнгөрөгч оны зургадугаар сард гэрээ байгуулан ажлаа эхэлжээ. Тендер ёсоор нийслэлийн найман дүүргийн нутаг дэвсгэрт нийтдээ 1525 цэгт бетонон шон болон “Усны сан бүхий газрын энгийн хамгаалалтын бүс” гэсэн пайз тэмдгийг суурилуулах ёстой байсан. Гэсэн ч суурилуулах ёстой шонгоос 1000 орчмыг нь босгосон ч санхүүжилтээ бүрэн аваад зогсоогүй, ажлаа хүлээлгээд өгчихсөн гэнэ. Хийж дуусаагүй ажлыг нь хийснээр тооцоод шан харамжийг нь төсвөөс төгрөг дутаалгүй өгөх шийдвэрийг Байгаль орчин, ногоон хөгжлийн газрын дэд дарга Н.Эрдэнэбилэг гаргасан байсан. Хийх ёстой ажлынхаа 70 орчим хувийг хийсэн нэртэй ч ажлаа хүлээлгэж өгөөд авах мөнгөө ч бүрэн халаасалсан нь “Лаки лайф”-ын бизнес овсгоог муулаад яахав… Харин Н.Эрдэнэбилэг дарга сонирхолтой тайлбар хийж байсан :

-“Усны сан бүхий газрын энгийн хамгаалалтын бүсийг тэмдэгжүүлэх” ажлыг гүйцэтгэж байгаа “Лаки лайф” ХХК өнөөдрийн байдлаар ажлаа бүрэн дуусгаагүй байна. Гэтэл танай байгууллагаас ажлыг нь хүлээж аваад санхүүжилтийг бүрэн хийжээ. Хуульд нийцсэн шийдвэр мөн үү?

-Мэдээж хууль зөрчсөн явдал. Гэхдээ энэ ажил он дамжих гэхээр нь ийм шийдвэр гаргасан. Мөн голын ай сав бүхий газарт хийгдэж байгаа тул газар нь эрт хөлдсөн байна. Энэ нь чанартай гүйцэтгүүлэх гэсэнтэй холбоотой. Харин ажлыг хүлээн авлаа гэсэн акт үйлдсэн нь санхүүжилттэй холбоотой. Учир нь он дамжсан тохиолдолд Засгийн газраас санхүүжилтийг нь зогсоох тухай яриа гарсан. Иймд ажлыг бүрэн гүйцэтгүүлэх гэж ийм шийдвэр гаргасан.

-Зарим ажлыг он дамжуулаад төсөвт суулгачихдаг биз дээ. Гэтэл та заавал хууль зөрчөөд ийм шийдвэр гаргасан нь ямар учиртай юм бэ?

-Энэ ажлын хувьд он дамжиж төсөвт тусгуулах боломжгүй.

-Хууль зөрчсөн энэ талаар танай байгууллагын удирдлага мэдэж байгаа юу. Хэн хариуцлага хүлээх ёстой юм бол?

-Одоогоор мэдэгдээгүй байна. Миний хувьд хариуцлага хүлээхэд бэлэн байгаа.

Өдгөө Засгийн газрын шийдвэрээр Баягаль орчин ногоон хөгжлийн газар өөрчилөн зохион байгуулагдсан. Гэхдээ хувийн компаниар хийлгэж гүйцээх дутуу ажлаа мартаагүй гэж найдая..

 

 

NUUTS.mn
 

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших