Нууц мэдээллийн уурхай

“Шэнхуа” групп, “Chinalco”-гийн махинацид Монголын олигархиуд холбогдох магадлалтай

Нийтэлсэн: 2015-02-12 02:30:43

Тавантолгойн тендерт ялагч “Шэнхуа” групп, Тавантолгойн нүүрсний худалдан авагч  “Chinalco” нь авилгалд идэгдэж төрийн өмчийг завших явдал газар авсан болохыг БНХАУ-ын Сахилгын хяналтын төв комисс 5 удаагийн том шалгалтаар илрүүлжээ. Ийнхүү мега төсөлд  Монголын авилгач түшмэд Хятадын авилгач компанитай хамтрах гэж байжээ. Импортын нүүүрсээр маш том махинаци явуулж төрийн өмчийг идэж ашигласан шамшигдуулсан гэх хэргээр “Шэнхуа” группын  удирдлагаас Zhang Wen Jiang Hua Zeqiao нар, “Chinalco”-гийн захирлууд баривчлагдсан байна. Урьдчилсан байдлаар тэдэнд бүх насаар нь хорих ял оноох бололтой. Сахилгын хяналтын төв комиссын мэдээлснээр, Шэнхуа группын нүүрсний борлуулалт, үйл ажиллагааны хяналт, удирдлага зохион байгуулалт урт хугацааны  туршид муу байсан бөгөөд нүүрсний гэрээ байгуулах, зөвшөөрөл олгох эрх нь цөөн тооны албан тушаалтны гарт төвлөрч, тэдгээр хүмүүс их хэмжээний хууль бус ашиг олох боломжийг бүрдүүлсэн байжээ. Энэ шалгалт цаашаа хөвөрвөл Хятадын компаниудад хямд нүүрс уралдан нийлүүлж байсан Монголын олигархиуд, төрийн өмчит компаний удирдлагууд ч холбогдох магадлалтай гэнэ.
 

 

NUUTS.mn

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших