Нууц мэдээллийн уурхай

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн : ”С.Баярцогт, Ч.Сайханбилэг та хоёр гадаадын гар хөл болохоо боль”

Нийтэлсэн: 2015-02-11 09:38:45

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн: Монголыг хувьгүй болгож байгаад зарвал үнэтэй зарагдана. Ингэж гадаадын гар хөл болохоо зогсоо. Ард түмнээсээ асууж байна гээд байгаа юм. Их муухай. Тэр нөгөө зөвлөгөө л яваад байх шиг байгаа юм. Та нар өлсөх үү, хөдөлцөн Оюутолгойгоо дахиж хөдөлгөх үү гээд байна. Хилийн цаана гаргаж хөдөлгөх үү гэж асууж байгаа юм. Одоо юу гэж хэлэх вэ гэхээр Оюутолгойгоо хилийн цаана гаргаж хөдөлгөлөө гэх хэлэх гэж байна. Оюутолгойн 34 хувийг нөөц ашигласны төлбөрөөр солино гэсэн заалт байна. Арай л хэтэрч байна шүү дээ. Ер нь уул уурхайгаа зөв ашигласан Чили, Норвеги зэрэг орнууд бүгд орд газруудаа дандаа төрийн өмчиндөө байлгасан. Тэд баялагаа тооцож хувиа 50 хувь болгож байна. Харийхан өнөөдөр манайх руу буу, зэвсэг барьж ирэхгүй. Бидний өмчийг л худалдаал авчихна. Тэднийг яах юм бэ, хөөж явуулж болохгүй. Яагаад ингээд Монголыг дуусгах гээд байгаа юм бэ. Эдийн засгийн аргаар яагаад Монголыг сөнөөх гээд байгаа юм бэ. Стратегийн ордууд бидний эдийн засгийн аюулгүй байдалд нөлөөлөх чухал орд. Энэ зүйлээ зогсоо. Энэ муухай юмыг хийж болохгүй. Гадаадынхан чинь бидний гараар ийм зүйл хийлгэх гээд байна. Төрдөө хувь эзэмшүүлэхгүйгээр төрөө муу, харийхан сайн гээд сууж байж болох уу. Би үүнийг сайн ойлгохгүй байна. Их хурлын гишүүд үүнийг сайн анхаараарай. Сүүлдээ ард түмний тэвчээр алдагдах вий дээ. Ард түмний нэрийг барьж санал асуулга хийж байна.

ЗГХЭГ-ын дарга С.Баярцогт : "Ц.Даваасүрэн гишүүн бүр паранойятой /Сэтгэцийн өвчин/ болчихсон юм шиг байна. Ерөнхий сайд, Уул уурхайн сайд Р.Жигжид нар Япон улсад ажлын айлчлал хийж байгаа учраас хэн нэгэн сайд нь төлөөлж илтгэлийг нь унших үүрэгтэй юм. Ц.Даваасүрэн гишүүнээ та бол шинээр сонгогдсон гишүүн биш. Та хоёр дахь удаагаа сонгогдсон. Урд нь төрийн яаманд  ажиллаж байсан. Одоо наад паранойягоо зогсоо. Ингэж популизм хийж байж дараагийнхаа улс төрийн орон зайг олж авна гэж бодож байвал ард түмэн таныг тун удахгүй танина. Тийм юм хийдгээ боль. Одооны оруулж ирж буй асуудал бол сонголт хийх талаар л яригдаж байна. Түүнээс биш төрийн хувиа байхгүй болгоё гэсэн асуудал ерөөсөө биш. Юмыг ингэж муйхарлаж тайлбарладагаа боль. Орд болгон дээр тусдаа. Наадах чинь 15 орд дээр л яригдаж байгаа зүйл. Батлах эсэх эрх нь УИХ-д л байгаа. Ийм байдлаар асуудлыг шийдэж болно гээд мэргэжлийн яам нь оруулж ирсэн хэрэг. Түүнээс биш нэг хувь хүнтэй холбож тайлбарлаад, түүгээрээ амьдарна гэж байгаа бол улс төр тэгж явдаггүй юм" гэлээ.

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн: Би С.Баярцогт, Ч.Сайханбилэг хоёрт хандаж нэг үг хэлье. УИХ-ын гишүүн ард түмний төлөөлөл байдаг юм. Ард түмнээ төлөөлж үг хэлэхийг хуурамч хайр, популизм гэж болохгүй. Та нар тэгж хэлж чадахгүй. Та нар гадныханы гар хөлүүд. Тэртээ тэргүй ард түмэн шүүнэ. Амьдрал шүүнэ. Чи харж л байгаарай шүүнэ"

 

 

NUUTS.mn

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

"МЭДЛЭГ-2024" тэмцээний шилдэгүүд тодорлоо
Нийтэлсэн: 2024-12-30 03:28:51

 

"МЭДЛЭГ-2024" тэмцээний шилдэгүүд тодорлоо

Сэтгэгдэл бичих Цааш унших

УИХ-ын гишүүд Тавантолгой түлш компанийн үйлдвэрт ажиллалаа
Нийтэлсэн: 2024-12-30 03:25:28

 

УИХ-ын Аж үйлдвэржилтийн байнгын хорооноос Тавантолгой түлш компанийн үйлдвэрлэл, үйл ажиллагааг шалгахаар

Сэтгэгдэл бичих Цааш унших

Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Нийтэлсэн: 2024-12-30 03:23:41

 

Тавантолгой түлш компани химийн бодис ашиглаж байжээ гэх мэдээллийг өнөөдөр зарим хэвлэл мэдээллийн байгууллагаар

Сэтгэгдэл бичих Цааш унших

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын мэргэшсэн зөвлөхүүд Зүүн үйлдвэрт ажиллалаа
Нийтэлсэн: 2024-12-30 03:16:23

 

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын мэргэшсэн зөвлөхүүд Зүүн үйлдвэрт ажиллалаа

Сэтгэгдэл бичих Цааш унших

Ажилнуудыг чадавхижуулах сургалтад хамруулж байна
Нийтэлсэн: 2024-12-30 03:14:49

 

Тавантолгой түлш компанийн Зүүн үйлдвэрийн Хүний нөөц, сургалтын хэсэг, ХАБЭА-н хэсгээс хамтран компанийн нийт ажилтныг сургалтад хамруулж байна. Сургалтаар Хөдөлмөрийн тухай хууль, ХАБЭА-н тухай хууль, дүрэм, журам, стандарт, галын аюулгүй байдал, Байгаль ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Борлуулалтын 380 цэгийн борлуулагчтай уулзлаа
Нийтэлсэн: 2024-12-30 03:12:19

 

Борлуулалтын 380 цэгийн борлуулагчтай уулзлаа

Сэтгэгдэл бичих Цааш унших

Тавантолгой түлш компани 89.000 тонн шахмал түлшний нөөцтэй байна
Нийтэлсэн: 2024-12-30 03:10:45

 

Тавантолгой түлш компани 89.000 тонн шахмал түлшний нөөцтэй байна

Сэтгэгдэл бичих Цааш унших

Мэргэжлээс шалтгаалах өвчлөлийн талаарх сургалтад бүх ажилтныг хамруулж байна
Нийтэлсэн: 2024-12-30 03:09:04

 

Мэргэжлээс шалтгаалах өвчлөлийн талаарх сургалтад бүх ажилтныг хамруулж байна

Сэтгэгдэл бичих Цааш унших

УГААРТАХ ЭРСДЭЛЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЬЕ
Нийтэлсэн: 2024-12-30 03:06:41

 

УГААРТАХ ЭРСДЭЛЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЬЕ

Сэтгэгдэл бичих Цааш унших

Ногоон технологи 2024 өдөрлөгт оролцож байна
Нийтэлсэн: 2024-12-30 02:50:18

 

Ногоон технологи 2024 өдөрлөгт оролцож байна

Сэтгэгдэл бичих Цааш унших