МАН-ын даргын бэлэг Төв аймагт ирсээр…
УИХ-ын дэд дарга, МАН-ын дарга М.Энхболд төрөлх нутаг сонгогчиддоо хайртай, тэднээсээ холбоогоо тасалдаггүй “үнэнч” улстөрч аж. Хэвлэл мэдээллийн хэрэгслээр өдөр тутам гардаг том дарга “томролгүй” өөрийгөө байгаа гэдгийг жилд нэг удаа бэлгийн хамт хүргүүлдэг болсоор уджээ. Төв аймгийн сонгогчид М.Энхболдыг Б.Бат-Эрдэнэ гишүүн шиг цэвэр монгол мөн гэдэгт нь эргэлздэг аятай “Монгол түшээ” гэдэг нэртэй сэтгүүл хийлгэж тараадаг гэнэ. Мөн “цэвэр монгол шокалод” гэдгээрээ алдаршсан “Тэмука” брэндэд “Төв” аймгийн эмблемийг наагаад хүүхдүүдэд нь гээд өгдөг гэнэ. Гартаа барьсан тоос сорогч шиг эд нь бас л бэлэг бололтой. Жилдээ нэг удаа ийм “багцаар” сонгогчидынхоо амар мэндийг эрээд байхад ахин сонгогдох магадлал нь урам батжидаг биз.
NUUTS.mn