Зоддог нөхрөө хорих ялаас аврах гэж ахин зодохгүй гэсэн баталгааг нь шүүхэд гаргаж өгчээ
Нийтэлсэн: 2015-02-11 07:03:52
Хардах дон нь яван явсаар эхнэрээ байнга зодож тарчилгасан гэмт хэрэгт хүргэсэн нэгэн явдал Сэлэнгэ аймгийн Мандал сумын 2 дугаар баг Спиртын … тоотод гарчээ. 40 настай Т.М нь 1998 оноос эхлэн эхнэр Н.Б-гаа байнга зодож тарчлаах шинжтэй үйлдэл удаа дараа хийж бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан 2014 оны 03 дугаар сарын 08-ны өдөр хамт архи уусангүй гэж согтуугаар зодсон, 2014 оны 06 дугаар сарын 20-ны өдөр Мөнхбат гэдэг залуутай шивнэж ярилаа гэж зодсон, 2014 оны 08 дугаар сарын 30-ны өдөр согтуугаар агсарч зодсон гэмт хэрэгт холбогдон 1.6 жилийн тэнсэн харгалзах ялаар шийтгүүлжээ. Эхнэр нь мөрдөн байцаалтанд ...2014 оны 03 дугаар сар, 08 дугаар сард манай нөхөр намайг зодсон. Энэ үйл явдал нь мөнгө төгрөгний асуудлаас болоод намайг зодсон бол уу гэж бодож байна. Учир нь намайг ах, дүү хамаатан садандаа мөнгө төгрөг өглөө гэдэг асуудал үүсдэг юм. Би өөрийгөө дүгнэхдээ ямар нэг хүнтэй орооцолдоод байдаггүй хэдэн хүүхдээ тэжээхийн тулд тэмцэж яваа л эмэгтэй хүн гэж ойлгодог. Мөн 2014 оны 06 дугаар сард манай нөхөр намайг зодсон. Энэ үйл явдал нь Мөнхбат гэдэг залуу манай нөхөрийн хамт гаднаас хамт орж ирсэн. Тухайн үед надад хоёр гурван ширхэг пиво байсан юм тэрийг гуйж Мөнхбат шивэгнэж хэлсэн юм. Тэгтэл намайг Мөнхбаттай шивэгнэж ярилаа гэх шалтгаанаар зодсон” гэжээ Гэсэн хүний хань өр зөөлөн эмэгтэй хүн тул “уг нь миний хань чинь хувь хүний хувьд сайн хүн байгаа юм. Уураа хүрэхээрээ л ийм асуудал гаргачихаад байдаг юм” гэж магтаад “шоронд орвол нөхөрт маань муу нөлөө тусах тул хорих баривчлахгүй хөнгөн ял шийтгэж өгнө үү” хэмээн шүүхээс хүсжээ. Мөн эхнэр нь шүүх бүрэлдэхүүнд ахиж зодохгүй хэмээн нөхрийнхөө бичиж нотариатаар батлуулсан баталгааг баримт болгон үзүүлсэн гэнэ.
NUUTS.mn