Нууц мэдээллийн уурхай

Найзынхаа “гээсэн” виза картнаас 500 мянгыг авч ашиглаад 960 мянгаар торгуульжээ

Нийтэлсэн: 2015-02-11 06:46:52

Шудрага маягийн эр  найзынхаа “гээсэн” гэх “Хаан” банкны виза картнаас нь 500 мянгыг авч ашиглаад дараа нь буцаан өгсөн ч энэ хэрэгтээ 960 мянган төгрөгний торгох ял хүртжээ. Картны эзэн найз нь мөнгийг нь буцаан өгөхөөс өмнө цагдаад өргөдөл өгчихсөн байж. Мөнгөө авмагц гомдолгүй хэмээн өргөдлөө буцаан авах гэтэл цагдаа “галт тэрэг” нэгэнт хөдөлсөн гэжээ. Хохирогч Н.М нь  “…2014 оны 10-р сарын 17-нд 16 цагийн үед цагийн орчим Ж-тэй хамт нисэхийн эцэс дээр манай хадамын гадаа би охинтойгоо уулзсан. Тэгсэн манай багын найз Мөнгөнхөлөгтэй уулзаад нэг шил 0.75 грамм Хараа архи уугаад харих санаатай явж байхад манай ах Мөнхбат таараад бид гурав такси бариад Шархад явсан. Тэгээд ах Мөнхбатыг Цахлайн Хаан банкны хойд талын гудамжинд буулгаад Ж-ын гэрт очих гэж такситайгаа хамт явсан. Тэгээд таксинаас буугаад тооцоо хийх гэтэл миний түрийвчтэй 220.000 төгрөг, Хаан банкны виза карт, 10 юань, иргэний цахим үнэмлэх зэрэг эд зүйл байхгүй байсан. Тэгээд маргааш өглөө нь хөдөө яваад 10-13 хоног болоод хотод ирээд цахим үнэмлэхний хуулбараа аваад Хаан банкнаас картанд байсан 515.000 төгрөгөө авах гэтэл 14.000 төгрөг үлдээд 501.000 төгрөг байхгүй байсан тул Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтэст өргөдөл гаргаж өгөөд байж байхад маргааш нь Ж над руу залгаад “чиний түрийвч, бичиг баримт надад байгаа, түрийвчинд чинь хэдэн төгрөг байсан” гэж асуусан. Тэгээд би 220.000 төгрөг байсан гэж хэлэхэд Ж  надтай ирж уулзаад 720.000 төгрөг өгсөн. Би цагдаад өгсөн талаараа хэлээд бид хоёр цагдаа дээр ирээд өргөдлөө буцааж авах талаар хэлэхэд тийм зүйл байхгүй гэж хэлсэн учир би гомдолгүй, цагдаагаар шалгуулах шаардлаггүй гэж бичгээр хүсэлт гаргаж өгсөн” гэжээ. Харин найзынхаа гээсэн виза картыг “өөд нь татсан” сэргэлэн Б.Ж нь “тэр өдөр бид хоёр уулзаад 2 пиво уусан. Удалгүй Мөнхчулууны найз гээд нэг хүн ирсэн. Тэгээд бид гурав нэг шил архи уусан. Тэгээд Мөнхчулуунтай цуг Шар хад руу манай гэр рүү таксигаар явсан. Тэгээд таксины жолоочтой таксины мөнгөн дээрээс маргасан. Тэгтэл машин дотор суудал дээр нэг хэтэвч байхаар нь авсан. Тэгээд буугаад хохирогчтой манай гэрт очоод 2-3 шил архи уугаад унтсан. Би тэр үед хэтэвчийг эхнэртээ өгсөн. Маргааш нь тэр хэтэвчийг үзэхэд найзынх маань мөн байсан. Би виза картнаас нь 500.000 төгрөг авсан. Мөн хэтэвчинд байсан 220.000 төгрөг байсныг хэрэглэсэн. Хохирогчтой утсаар холбогдох гэсэн боловч утсаа авахгүй байсан. Хохирол нийт 720.000 төгрөгийг хохирогчид төлсөн” гэжээ Шүүх түүнийг гээсэн эд зүйлсийг ашигласан хэмээн буруутгаж торгох ялаар шийтгэжээ.

 

NUUTS.mn
 

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших