УИХ-ын гишүүн Г.Баярсайхан:"С.Баярцогт та уул уурхайтай холбоотой асуудал руу битгий орооч"
АН-ынхан хүртэл С.Баярцогтоосоо жийрхдэг болжээ. Үүнийг Ашигт малтмалын тухай хууль хэлэлцсэн өнөөдрийн чуулганы хуралдаан дээр Г.Баярсайхан гишүүн илэрхийллээ. Тэрээр “Сүүлийн үед сайд нар их оодорч, гишүүдийг үг хэлэхээр популизм хийлээ гэдэг боллоо” гэснээ ЗГХЭГ-ын дарга руу хандан “. С.Баярцогт та уул уурхайтай холбоотой асуудал руу битгий орооч. Энэ хуулийг баталвал Монгол Улсад стратегийн орд гэдэг ойлголт алга болно. Үүнийг зөвшөөрөхгүй” хэмээн овоо ухаантай үг хэлжээ.
NUUTS.mn