Хилээр нэврэх гээд амиа алдсан хүн нь хятад иргэн байжээ
Нийтэлсэн: 2015-02-11 02:55:22
Энэ сарын 2-ны өдөр Замын-Үүдийн хилээр манай улсын иргэн хайрцаганд нуугдаж нэвтэрэх гэж байгаад амиа алдсан тухай шуугисан. Тэрээр хайрцаганд байхдаа агааргүйтэж, бүтэж нас барсан гэсэн урьдчилсан таамаг яригдаж байсан. Гааль болон хуулт хяналтын энэ хэргийн талаар мэдээлэл өгөхөөс татгалзаж байгаа. Тэгвэл Монголын хилээр нэвтрэх гээд амиа алдсан хүн нь хятад иргэн байсан гэнэ. Талийгаач хөргөгчний хайрцагт скочдуулаад хил нэвтрэхийг оролдсон бөгөөд бүтэж нас барсан нь үнэн болж таарчээ
NUUTS.mn