Нууц мэдээллийн уурхай

Газар тариаланчдын АН-ыг гэх дэмжлэгийг Р.Бурмаа няц даржээ

Нийтэлсэн: 2015-02-11 02:40:48

АН-ынхан эрээ цээргүй, увайгүй үйлдэл бүхнээрээ энэ он жилүүдэд өөртөө хуримтлуулсан ард түмний итгэл дэмжлэгийг алдсаар байна.  Сонгогч түмнээ хуурсан, хулхидсан бүхнийг нь  бичих гэвэл уртаас урт жагсаалт болно. Ялангуяа эдийн эдийн засгийн уналтын үед эдийн засгийн голлох салбарт мэргэжлийн бус хүмүүсийг сайдаар томилон явуулсан нь бодлогийн том алдаа болжээ. Өнөөдүүл нь очоод л баллаж өгч байна. Ердөө арваадхан жилийн өмнө Э.Бат-Үүлийн трактортой жагсаалын ачаар бий болсон газар тариланчидын дундах дэмжлэгийг ҮХАА-н сайд Р.Бурмаа орос улаан буудайгаар нам дарлаа. Одоо энэ итгэл, дэмжлэг ахин сэргэхгүй хэмээн АН-ын арай ухаалаг хэсэг нь  халагласан гэнэ. АН-ын Ерөнхий сайд нь “амжилттай” айлчилж байгаа Японд л гэхэд хичнээн өндөр үнэтэй чанар муутай ч гэсэн үндэсний бүтээгдэхүүнээ хэрэглэдэг, үндэсний үйлдвэрлэлээ дэмждэг. Тэнд хэзээ ч бодлогийн яам нь үйлдвэрлэгчидээ ялгаварладаггүй, нэгнийх нь талд орж нөгөө рүү нь дайрдаггүй. Мөн хоорондын маргаанд нь хошуу дэвсээд ордоггүй.  Гэтэл Р.Бурмаа сайд гурилын хэдэн үйлдвэрийн талд ороод газар тариаланчиддаа хойд эхийн царай харуулж сууна. Сүүлдээ бүр үүдэн хойморийн зайны хов жив яриад хов зөөгөөд сууж байх гэж…  Монголын эдийн засгийн тулгуур салбар болсон ХАА-г удирдахад шинэ сайд дэндүү хэнздэж байна даа. Сонгогчидын боловсрол нь л чадах ажил нь байж.

 

NUUTS.mn
 

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших