Барак Обама Ялалтын 70 жилийн баярт оролцохгүй
Нийтэлсэн: 2015-02-10 07:23:12
АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама ирэх 5-р сарын 9-нд Москва хотноо тэмдэглэх дэлхийн 2-р дайнд фашист Германыг ялсаны 70 жилийн ойн баярт оролцохгүй болжээ. Энэ тухай албан ёсны мэдэгдлийг Цагаан ордоны дээд тушаалын түшмэл Бен Родс хийжээ. Тэрээр “манай улс Ялалтын баярт хүндэтгэлтэй хандаж байгаа ч нэгдсэн улсын Ерөнхийлөгчийн түвшний хэмжээнд оролцохгүй” гэжээ.
NUUTS.mn