Нууц мэдээллийн уурхай

Архи зээлсэнгүй хэмээн машиных нь дугуйг нь хагалжээ

Нийтэлсэн: 2015-02-10 06:35:08

Архинд гүнзгий орсон манайхны хувьд архи өгсөн хамгийн сайн өгөөгүй нь хамгийн муу хүн болдог. Баянхонгор аймгийн харьяат, 22-23 настай, дээд боловсролтой Т.Н,Б.Д нар нь  архи зээлээгүйд хорсон дэлгүүрийн эзнийх нь машины гурван дугуйг цоо хатгаад хоёр жилийн тэнсэн харгалзах ял авчээ. Тэд 2014 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах “Өлзий” дэлгүүрийн үүдэнд байсан иргэн Ж.Учралтын соната-2 маркын 60-81БНА улсын дугаартай авто машины 3 дугуйг хутгаар хагалж бусдын эд хөрөнгийг санаатайгаар гэмтээжээ. Энэ тухай гэрч Б..Батбаяр нь мөрдөн байцаалтанд “... би гараад ирсэн чинь Н, Д хоёр гадаа зогсож байсан. Тэгээд би дэлгүүр архи зээлэхгүй өмнөх зээлээ төлж байж ав гээд байна гээд бид  гэр гэрлүүгээ явсан. Тэгээд би гэрлүүгээ орж явсан чинь араас Өлзий дэлгүүрийн худалдагч Ж.Учралт над руу утасаар залгаад намайг яагаад машины дугуй хагалж байгаа юм, архи зээлэхгүй гэхээр машины дугуй хагалж байгаа юм уу гэхээр би дугуй хагалсанаа мэдэхгүй байна би хагалаагүй гэсэн чинь танай  найз нар чинь миний соната-2 машины дугуйг хагалсан байна гэхээр нь би хагалсан талаар мэдэхгүй байна гээд утасаа тасалсан. Тэгээд би маргааш өдөр Н лүү залгаад та хоёр Өлзий дэлгүүрийн үүдэнд байсан соната-2 машины гурван  дугуйг хагалсан юм уу гээд асуусан чинь тиймээ  бид хагалсан юм. Төлөөд өгнө гээд хэлчих гэсэн” гэжээ Харин хохирогч нь “…2014 оны 11 сарын 19-ний өдөр орой 21 цагийн үед би 1-р баг Өлзий дэлгүүрт сууж байсан. ...тэгээд би дэлгүүртээ сууж байсан чинь цонхны урдуур 2 хүн гүйгээд явчихаар нь би гараад хартал миний соната-2 машины хойд талын 2 дугуй, зөв талын 1 урд дугуйг иртэй зүйлээр хагалсан байсан. Тэгээд би ойр хавиар хүн харсан чинь хүн харагдахгүй байсан. Тэгээд би Батбаярыг архи өгөхгүй болохоор нь миний машины 3 дугуйг хагалсан байх гэж бодоод утасруу залгасан чинь үгүй би хагалаагүй юу яриад байгаа юм гэхээр нь би танай найз нар чинь хагалсан юм биш биз гэсэн чинь би мэдэхгүй байна гэсэн” гэжээ.

 

 

NUUTS.mn

 

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших