Нууц мэдээллийн уурхай

“Их алтан тэвш” ӨНӨААТҮГ-ын захирал ажилтанаа зүрх нь өвдтөл дарамталжээ

Нийтэлсэн: 2015-02-10 05:45:23

Баянзүрх дүүргийн 6,14,15,18,25-р хороо, Сүхбаатар дүүргийн 1-р хороодын нутаг дэвсгэрт орших 75 байрны 5823 өрх, 358 аж ахуйн нэгж байгууллагуудад халаалт, халуун хүйтэн усаар хангаж, түүний засвар үйлчилгээг хариуцан ажилладаг “Их алтан тэвш-Өргөө” ОНӨААТҮГ-ын захирал Ш.Содномцэрэн олон хүүхэдтэй эмэгтэй ажилтнаа нойргүйдэлд орж, зүрх нь өвдтөл дарамталсанаас шүүхэд хандсан гэнэ. Нэхэмжлэгч Д.М нь 2000 оноос эхлэн тус газарт ээлжийн инженерээр ажилласан бөгөөд өөрийн хөдөлмөрийн амьдралын 14 жилийг энэ байгууллагад зориулжээ Тэрээр ажиллах хугацаандаа ямар нэгэн сахилгын зөрчил гаргаж сахилгын шийтгэл хүлээж байгаагүй бөгөөд 2014 оны 5 сард захирал солигдож Ш.Содномцэрэн захирал болсноос хойш түүнийг илт ялгаварлан нүд үзүүрлэх болж. Учир уг эмэгтэй 2013 оны 9-р сард олон хүүхэд төрүүлснээр 50 настай тэтгэвэр тогтоолгосон байсан гэнэ. Гэтэл захирал Ш.Содномцэрэн үргэлж тэтгэвэрт гарснаар дуудаж өөрийн хүсэлтээр ажлаас гар гэж удаа дараа загнаж, хурлаар оруулж өөрийн хүсэлтээр гарах өргөдлөө өг гэж дарамтлах ялих ялихгүй шалтгаанаар бусдын бурууг тохож аашилж загнах нь энүүхэнд болжээ. Ажилтан эмэгтэй  2013 онд олон хүүхдээр тэтгэвэр тогтоолгосон тул газрын “Хөдөлмөрийн дотоод журмын б.в-д зааснаар 6 сарын албан тушаалын цалин, нэмэгдэлтэй нь тэнцэх хэмжээний нэг удаагийн буцалтгүй тусламжийг авах, мөн 2013 оны 10 сараас хойш удаан жилийн нэмэгдлийг аваагүйг нөхөн авах, 2014 оны ээлжийн амралтаа авах хүсэлтээ гаргасан. Гэтэл захирал нь амраахгүй, тушаал гаргахгүй байсан ба өөрийн хүсэлтээр ажлаас гарах өргөдлөө өгвөл амралтыг чинь олгоно гэж тулгажээ. Аргагүйн эрхэнд 2014 оны 7-р сарын 30 -нд асар их дарамтын дор өргөдөл бичиж өгсөн хэмээн уг эмэгтэй нэхэмжлэлдээ дурдаж. Бүр ажпыг нь орлож байсан ерөнхий инженерт Мартдаа өөрийн хүсэлтээр ажпаас гарах өргөдлийг нь авч байж амралтыг нь олго гэсэн үүрэг өгөөд өөрөө амраад явсан байж. Амралтын мөнгийг нь амралт дуусаж байхад нь өгч. Миний дарамтанд орж өргөдөл бичих болсныг хамт ажилладаг олон ажилтан гэрчилнэ гэж шүүхэд мэдүүлж. Тэрээр захирлынхаа дарамтаас болж шөнө нойр нь хүрэхээ байж улмаар зүрх нь өвдөж сэтгэл санааны хохиролд өртсөн бөгөөд зүрх өвдөж эмнэлэгт хэвтэж эмчлүүлэхэд хүргэсэн сэтгэл санааны хохиролд хоёр сая төгрөг нэхэмжилжээ. Энэ зарга нэлээд өндөр авсан тул “Их алтан тэвш” ӨНӨААТҮГ-ын өмнөөс  “Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газар” НӨААТҮГ нь буулт хийж мөнгөн төлбөр төлөхөөр болсон гэнэ. Настай ажилтнаа ингэж гадуурхаж дарамталдаг захирал Цагаан сараар ахмадуудаа хүлээж авдаг болов уу.

 

NUUTS.mn

 

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

"МЭДЛЭГ-2024" тэмцээний шилдэгүүд тодорлоо
Нийтэлсэн: 2024-12-30 03:28:51

 

"МЭДЛЭГ-2024" тэмцээний шилдэгүүд тодорлоо

Сэтгэгдэл бичих Цааш унших

УИХ-ын гишүүд Тавантолгой түлш компанийн үйлдвэрт ажиллалаа
Нийтэлсэн: 2024-12-30 03:25:28

 

УИХ-ын Аж үйлдвэржилтийн байнгын хорооноос Тавантолгой түлш компанийн үйлдвэрлэл, үйл ажиллагааг шалгахаар

Сэтгэгдэл бичих Цааш унших

Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Нийтэлсэн: 2024-12-30 03:23:41

 

Тавантолгой түлш компани химийн бодис ашиглаж байжээ гэх мэдээллийг өнөөдөр зарим хэвлэл мэдээллийн байгууллагаар

Сэтгэгдэл бичих Цааш унших

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын мэргэшсэн зөвлөхүүд Зүүн үйлдвэрт ажиллалаа
Нийтэлсэн: 2024-12-30 03:16:23

 

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын мэргэшсэн зөвлөхүүд Зүүн үйлдвэрт ажиллалаа

Сэтгэгдэл бичих Цааш унших

Ажилнуудыг чадавхижуулах сургалтад хамруулж байна
Нийтэлсэн: 2024-12-30 03:14:49

 

Тавантолгой түлш компанийн Зүүн үйлдвэрийн Хүний нөөц, сургалтын хэсэг, ХАБЭА-н хэсгээс хамтран компанийн нийт ажилтныг сургалтад хамруулж байна. Сургалтаар Хөдөлмөрийн тухай хууль, ХАБЭА-н тухай хууль, дүрэм, журам, стандарт, галын аюулгүй байдал, Байгаль ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Борлуулалтын 380 цэгийн борлуулагчтай уулзлаа
Нийтэлсэн: 2024-12-30 03:12:19

 

Борлуулалтын 380 цэгийн борлуулагчтай уулзлаа

Сэтгэгдэл бичих Цааш унших

Тавантолгой түлш компани 89.000 тонн шахмал түлшний нөөцтэй байна
Нийтэлсэн: 2024-12-30 03:10:45

 

Тавантолгой түлш компани 89.000 тонн шахмал түлшний нөөцтэй байна

Сэтгэгдэл бичих Цааш унших

Мэргэжлээс шалтгаалах өвчлөлийн талаарх сургалтад бүх ажилтныг хамруулж байна
Нийтэлсэн: 2024-12-30 03:09:04

 

Мэргэжлээс шалтгаалах өвчлөлийн талаарх сургалтад бүх ажилтныг хамруулж байна

Сэтгэгдэл бичих Цааш унших

УГААРТАХ ЭРСДЭЛЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЬЕ
Нийтэлсэн: 2024-12-30 03:06:41

 

УГААРТАХ ЭРСДЭЛЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЬЕ

Сэтгэгдэл бичих Цааш унших

Ногоон технологи 2024 өдөрлөгт оролцож байна
Нийтэлсэн: 2024-12-30 02:50:18

 

Ногоон технологи 2024 өдөрлөгт оролцож байна

Сэтгэгдэл бичих Цааш унших