Газраа булаацалдан зодолдоод “Солонгосын янхан” гэж хараажээ
Нийтэлсэн: 2015-02-10 03:52:25
Нийслэлчүүд газрын маргаанаас болж улайраад хүний аминд ч хүрэхээр шийдчихсэн улс болжээ. Багш мэргэжилтэй Н.О, худалдагч мэргэжилтэй Н.Э нарын хоёр эмэгтэй 2014 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн 18 цагийн үед Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэр Зайсангийн аманд байрлах “Гантулга бор” ХХК-ийн хашаанд тус компаний дэд захиралтай газрын маргааны улмаас маргалдан зодож, бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэх гэмт хэрэгтээ 200-300 цагийн албадан хөдөлмөр эрхлэх ялаа шийтгүүлжээ. Н.О нь “2014 оны 8-р сарын 13-ны өдөр кадастрийн хэмжилт хийдэг хүн ирж нэрийн хуудсаа өгөөд хэмжилт хийнэ гэхээр нь бид нар газар маргаантай байгаа битгий хэмжилт хийгээч гэж хэлсэн, гэтэл орой 6 цагийн үед кадастрийн хэмжилт хийдэг хүн, “Гантулга бор” компаний дэд захирал бас нэг солонгос хүн ирсэн байсан. Би очтол араас манай эгч ирсэн. Та нар юу хийгээд байгаа юм вэ, өдөр хэлсэн ш дээ кадастрийн хэмжилт хийдэг хүнд чинь гэж хэлсэн. Би компаний захиралын үсэнд хүрсэн, тэгтэл машинд суухдаа би чамайг шоронд хийнэ гэж хэлсэн. Солонгос хүн нь бид нарыг хараад зогсож байсан, хажууд байсан эгч араас ирээд кадастрийн хэмжилт хийдэг хүнтэй зууралдсан. Хохирогчид эгч гар хүрээгүй. Гантулга бор компаний дэд захирал хэл амаар доромжлоод байхаар нь би түүнийг Солонгосын янхан гэж хэлээд үснээс нь зулгаасан. кадастрийн хэмжилт хийдэг хүн нь манай эгчийг зодсон” гэжээ. Харин хохирогч: ... манай компани Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсангийн ам нэртэй газар 0.6 га газар ашигладаг ба 2014 оны 8-р сарын 13-ны өдөр компанийн газарт кадастрын дахин хэмжилт хийхээр кадастрын зураг хийдэг Т, компанийн ажилтан БНСУ-ын иргэн Сон Жинтэй ирээд байж байтал баруун талаас 2 эмэгтэй гараад ирсэн. Н.О нь та нар юу хийж байгаа юм вэ гээд амнаасаа хөөс цахруулан бидэнтэй хэрэлдсэн, тэгээд гараараа миний зүрхэн тушаа цохиод доош нь дарсан, тэгтэл нөгөө эмэгтэй нь өшиглөх шиг болсон, намайг доошоо газар руу тонгойж байхад 4 хөл харагдсан, 4 гараар зэрэг үснээс зулгаахад хуйх мултрах гэж байгаа юм шиг санагдсан. Энэ хоёр нийлж зодсоныг өөрөө зодуулж байсан тул мэдсэнЭнэ үед кадастрын зураг хийдэг Т хараад зогсож байхаар нь салгаач гэж хашгирсан. Тухайн үед О-ны гарыг солонгос ажилтан маань салгахад Э нь түүний гарыг чимхсэн байсныг сүүлд машинд сууж байхдаа харуулсан. Би эмэгтэй хүн зодуулж байхад салгасангүй гэж хэлээд машиндаа уйлсан” гэжээ.
NUUTS.mn