Нууц мэдээллийн уурхай

“Moн Эн Ко” компаний захирал Жеймс Доланыг монгол эмэгтэй ажилтныхаа биед зөвшөөрөлгүй хүрдэг гэжээ

Нийтэлсэн: 2015-02-10 03:17:29

Хөшөөтийн ордод эзэн суусан “Мон-Эн-Ко” компаний захирлууд нэлээд “баартай” хүмүүс бололтой. Өмнө нь нэг гадаад захирал нь ажлаа шалгах гэж очоод монгол ажилчиддаа баригдаж байсан бол өдгөө шүүхээр бас нэгэн гадаад захирлынх нь талаар эмэгтэй ажилтан нь гомдол мэдүүлэн заргалдаж яваа аж. Б.А нь 2012 оны 11 сарын 12-ны өдрөөс эхлэн “Мо Эн Ко” компаний хүний нөөцийн ахлах ажилтнаар ажиллахаар гэрээ байгуулан ажиллажээ Ажилд томилогдсон үеэс компанийн нөөцийн дүрэм, журмуудыг боловсруулах, бичиг баримтыг шинэчлэн хийж, 4000 гаруй файл үүсгэж, тайлангийн шинэ загварыг бий болгохын зэрэгцээ өдөр тутмын ажилд туслах, орон нутаг, Улаанбаатар хотод ажиллах хүний нөөцийн судалгааг хийх, санг бүрдүүлэх ажлыг гүйцэтгэж ирсэн аж. Улмаар 2013 оны 2 сард туршилтын 3 сарын хугацаа дууссан тул хүний нөөцийн менежерээр дэвшин ажилласан. “Мо Эн Ко” компаний захирал Жеймс Долан нь 2013 оны 5-р сард дуудаж “би чиний цалинг харья, чи миний багт ажилла, би өрнийн менежментийг барьж ажилладаг, Мөнхнаран, Батзаяа, Оюунчимэг гэх мэт хүмүүсийг хар, тэднээс суралц, ямар нэг асуудал байвал миний үүд чамд үргэлж нээлттэй” гээд архи, пиво хамт уухыг байнга санал болгодог байсан гэж экс ажилтан бүсгүй нэхэмжлэлдээ дурджээ. Мөн өрөөндөө дуудаад гадаад төрх, үс, өмссөн хувцасны талаар байнга ямар нэг юм хэлж, заримдаа биенд нь хүрдэг байсан гэнэ. Жеймс Доланы удаа дараа санал болгосон архи пиво уух, ажлаас гадуур уулзах урилгыг Б.А хүлээж аваагүй аж. Гэтэл 2013 оны 6 сарын 20-ны өдөр дуудан уулзахдаа өөрөө өргөдлөө өгөөд ажлаас халагдахыг зөвлөж, “чиний цаашдын карьерт саад болохгүй” гээд компанийн ажилчдыг өөр газар, байгууллагад зуучлахаар завдсан гэсэн бүрхэг зүйл ярьсан гэнэ. Дээр нь хэрвээ өргөдлөө өгөөд гарахгүй бол түүнд муу үр дагавар үүснэ хэмээн анхууруулж хамтран ажиллах боломж олгож байсныг ашиглаагүй гэсэн сонин утгатай зүйл ярьсан гэжээ. Экс ажилтан эмэгтэйн мэдүүлснээр менежер Б нь түүнийг  хувьдаа зуучлалын компанитай, ажилчдыг өөр тийшээ орохыг удаа дараа ятгасан гэсэн асуудлыг удирдлагад мэдээлсэн агаад худал болох талаар тайлбарлах гэхэд хүлээж авалгүй ажлаас халсан гэнэ. Ажлаас халах үед компаний захиргаа хувийн эд зүйлийг нь өгөхгүй байх, зөвшөөрөлгүйгээр утасны дугаарын орсон, гарсан дуудлагуудыг Мобикомоос авч, мөн хувийн и-мейлүүдэд нэвтэрэх зэрэг бүдүүлэг үйл ажиллагаа явуулсан гэж нэхэмжлэгч бүсгүй нэхэмжлэлдээ дурджээ.


 

NUUTS.mn

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших