Бие даагчид Дорнод аймагт ажиллаж байна
УИХ дахь бие даагчдын бүлэг долоо хоног бүрийн даваа гаригт цаг үеийн асуудлаар сэтгүүлчдэд мэдээлэл хийдэг уламжлалтай. Тэгвэл энэ долоо хоногт бие даагчид Дорнод аймагт ажиллаж байгаа тул тус аймгаас мэдээлэл хүргэж байна. Тэд энэ сарын 6-наас тус аймгин иргэдтэй уулзаж эхэлсэн бөгөөд өнөөдөр Булган сумын иргэдтэй уулзсан байна.Энэ үеэр УИХ-ын гишүүн Х.Болорчулуун, С.Ганбаатар, Ц.Даваасүрэн нар иргэдийн санал бодлыг нь сонсож, өөрсдийн баримталж буй зарчимаа танилцуулжээ. Тэд улс төр фракц, бүлэглэл, эрх мэдэлийн төлөө байгаагүй, зөвхөн ард иргэдийн төлөө ажиллаж, өөрсдийн дуу хоолойгоо хүргэж яваа гэсэн аж.
NUUTS.mn