НМХГ-ын тамгын газрын экс дарга нь байгууллагадаа бугшсан шудрага бус явдлыг илчилжээ-2
Нийтэлсэн: 2015-02-10 01:37:15
МХЕГ-ын шалгалтын хэсэг өнгөрсөн жилийн 5-р сарын 27-ноос эхлэн НМХЕГ-д 20 хоног ажиллахдаа тамгын газрын даргын алдаа дутагдлаас гадна маш ноцтой нэг зөрчил илрүүлсэн нь нэр бүхий байцаагч нарт ажил хийгээгүй байхад нь илүү тооцон цалин өгсөн, ажилласан хугацаа нь хүрээгүй байхад зэрэг дэв олгосон зэрэг хуйвалдааны шинжтэй олон баримтыг илрүүлжээ. Зэрэг дэв нэмэгдвэл дагаад цалин нь нэмэгддэг тул ажилласан хугацаа нь хүрээгүй байхад зэрэг дэв авсан байцаагч нарт их хэмжээний цалингийн нэмэгдэл олгогдсон байж. Шалгалтын хэсэг энэ мэт аргаар нийтдээ 10.2 сая төгрөгийг завшсан байсныг илрүүлжээ. Энэ нь НМХЕГ-ын дарга, удирдлагын шууд хүлээх хариуцлага байсан. Гэтэл төсвийн хөрөнгийг завшсан ноцтой хэрэг илрээд байхад НМХЕГ-ын удирдлага уг шалгалтын дүнг хэлэлцэх хурлыг санаатайгаар хоёр ч удаа хойшлуулж байжээ. Арай гэж нэг юм хуралдсан ч МХЕГ-ын Хяналт шинжилгээ үнэлгээний хэлтсийн шалгалтын дүнг танилцуулсан байдал нь туйлын хангалтгүй, бараг хэлэлцсэн нэр зүүгээд өнгөрсөн нь хуралд оруулж байгаа асуудал нь гүйцэд бус, дүгнэлт байхгүй, цаашид авах арга хэмжээний санал нь тодорхой бус байсан зэргээс харагдсан хэмээн экс тамгын газрын дарга үзжээ. Харин ч дараа нь уг хурлын материалыг хуулийн байгууллагад танилцуулах үедээ МХЕГ-ын даргын зөвлөлийн хурлын шийдвэрт удирдамжид тусгагдаагүй олон асуудлыг нэмж, ажлын хэсгийнхэн шалгасан мэт оруулсан нь "Төрийн хяналт шалгалтын тухай хууль" болон "Хяналт шалгалтын нэгдсэн шаардлага стандарт"-ыг зөрчсөн гэнэ. Түүнээс гадна НМХЕГ нь төрийн байгууллагын наад захын хэм хэмжээ болох ажлын цаг баримтлана гэдэг бараг байгаагүй гэнэ. Хурууны хээний аппарат, нүүр таних аппаратаас гадна Тамгын газрын угтах үйлчилгээний ажилтан давхар бүртгэл хийж, Тамгын газрын даргад баасан гараг бүрт мэдээлдэг байсны хүчинд л арай дээрджээ 2013 онд 5 албан тушаалтныг шинээр, 2 албан тушаалтныг жинхэлсэн, 3 албан тушаалтныг ахлахаар дэвшүүлэн, 9 албан тушаалтныг шилжүүлэн, 1 албан тушаалтныг албан тушаалыг өөрчилж, нийт 20 албан тушаалтныг томилохдоо хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг Авлигатай тэмцэх газраар хянуулаагүй томилсон, мөн 2013 онд шинээр томилогдсон 5 албан тушаалтан тухайн ажлын байранд тавигдах шаардлага, шалгуур үзүүлэлтийг хангаагүй байхад томилсон зэрэг аж. Дээрх дурдсан 20 албан тушаалтныг шинээр болон шилжүүлж, дэвшүүлж, өөрчилж томилохдоо хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг АТГ-аар хянуулаагүй гэх боловч ийнхүү томилсон тушаалд хариуцагч НМХГ-ын дарга гарын үсэг зурж, томилдог. Мөн тамгын газрын даргын албан тушаал нь томилох эрх бүхий этгээд буюу Ц.Эрдэнэчулуунд хүний нөөцийн асуудлаар зөвлөгөө өгөх, мэдээллээр хангах чиг үүрэгтэй байх бөгөөд хяналт шалгалтаар 2013 оны тушаалууд дутуу, бүрдэл дутуу гэх асуудалд хяналт тавих чиг үүрэггүй зөвхөн арга зүйн удирдлагаар хангах үүргийг хүлээсэн байхад түүнийг ажил үүргээ хангалтгүй биелүүлсэн хэмээн халж байгаа нь өөрийн алдааг бусдад тохох гэсэн үйлдэл болжээ.
NUUTS.mn