Путины өвчин...
Нийтэлсэн: 2015-02-09 06:47:55
Хэрвээ Кремлийн үгэнд итгэх юм бол Ерөнхийлөгч Путин нь морин дээр дарцаглаж, сөнөөгч онгоц жолоодож баавгай сургадаг эрүүл хүчирхэг эр гэнэ. Гэсэн ч энэ нь худлаа гэдгийг доорхи баримт харуулж байна.
-Аспергерийн синдром : 2015 оны 2-р саны 2-нд Петагоны судалгааг үндэслэн “USA Today” сонинд Оросын Ерөнхийлөгчийг Аспергерийн синдромтой болсон байж магадгүй тухай мэдээ гарч байсан. Энэхүү нь аутизмын маягийн сэтгэл гутрал бөгөөд хүний гаргах шийдвэрд нөлөөлдөгөөрөө онцлог гэжээ.
-Нойр булчирхайн хорт хавдар : 2014 оны 10-р сард “New York Post” нууц эх сурвалжаас гэсэн тайлбартайгаар Путиныг энэ аюулт өвчнөөр өвдсөн гэж мэдээлж байсан. Дараа нь энэ мэдээллийг Оросын ерөнхийлөгчийг эмчилж байсан герман эмчээс нь авсан хэмээн баталж байв.
-Нарциссын мегаломаньяк : 2014 оны 4-р сард АНУ-ын Ерөнхийлөгчийн Үндэсний аюулгүй байдлын зөвлөхөөр 1977-1981 онд ажиллаж байсан Збигнев Бжезинский “National Interest” сэтгүүлд шуугиан тарьсан ярилцлага өгсөн. Тэрээр Путиныг өмнө нь Хитлер, Муссолини нарт илэрч байсан “Нарциссын мегаломаньяк” гэдэг эмгэгтэй гэсэн. Путин үе үе олны өмнө нисэх онгоц жолоодох, уралдааны машин унах, тулааны урлаг/жүдо/-гоор хичээллэх, нүцгэн биеэ гайхуулах зэргээр гарч ирдэг нь энэ эмгэгтэй хүний гаргадаг шинжтэй адил гэнэ. Манай улстөрчдөөс “шанааддаг” шадар сайд иймэрхүү үйлдэл гаргадаг.
-Хэт ганцаардал : 2013 оны 9-р сард Путин шууд нэвтрүүлгийн үеэр өөрийн алдарт “Кошка Вид сзади” гэдэг зургаа зурсан. Уг зургийг шинжилсэн ихэнхи сэтгэлзүйчид ганцаардалд автсан хүний зурсан зураг гэж санал нэгтэй дүгнэсэн байдаг. Тэдний дүгнэлтээр Путин нь хэт дотогшоо, бодол санаагаа дотроо нуудаг тээдэг, ганцардсан нэгэн агаад бусадтай холбоо тогтоох, сэтгэлээ нээх тал дээрээ “том асуудалтай” хүн гэнэ.
Нурууны өвчин : Оросын Ерөнхийлөгчийн нуруу “асуудалтай” гэдэг нь 2012 оны 10-р сард илэрхий болсон. Кремль энэ талаарх яриаг хэтрүүлсэн хэмээн мэдэгддэг ч жүдогоор хичээллэж байх үедээ авсан гэмтэл нь архагшсан гэдэг нь тодорхой болжээ.
NUUTS.mn